318 резидент эмчийг орон нутагт ажиллах хугацаанд үндсэн цалин болон 14 хоногийн томилолтын мөнгө олгоно

Aдмин / Эрүүл мэнд

Улсын Онцгой Комиссын Шуурхай штаб, Эрүүл Мэндийн Яам болон Цаг уур, орчны шинжилгээний газраас хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зудтай аймаг, сумдын малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд орон нутгийн эмч нарын хүч дутаж байгаа резидент эмч нарыг томилон ажиллуулах Эрүүл мэндийн сайд тушаал гарсныг Эрүүл Мэндийн Яамны ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга А.Өнөржаргал хэллээ.

Энэ талаар "Орон нутгийн захиалгаар улсын төсвийн санхүүжилтээр 2024-2025 оны хичээлийн жилд орон нутгаас ирж суралцаж байгаа 318 резидент эмчийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын харьяалалд шилжүүлж, гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд өвөлжилт хаваржилт хүндэрсэн орон нутгуудад туслуулах зорилгоор хуваарилалт хийгээд ажиллаж байна. Эмч нараа нэгдсэн мэдээллээр хангаж байгаа.

Резидент эмч нарыг орон нутагт ажиллах хугацаанд нь үндсэн цалинг нь бүрэн олгож, орон нутагт очих, буцах замын зардлыг хариуцах ба 14 хоногийн хугацаанд албан томилолтын мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү арга хэмжээнд 325 сая төгрөгийг зарцуулагдана.

Резидент эмч нарыг хүлээж авах эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа ханган хүндрэлтэй байгаа сумандаа дайчлан ажиллуулах хуваарилалт хийж байгаа" гэлээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хөдөө орон нутагт ажиллахдаа 325 өрхөд эмийн багц олгосон. Тэр эмийн багцуудыг орон нутагт ажиллах гэж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ өгч явуулах гэж байна. ДЭМБ болон олон улсын байгууллагад анхан шатны тусламж үйлчилгээнд шаардлагатай эмийн захиалгыг хүргүүлсэн" гэв.


Сэтгэгдэл

Saruul [51.15.212.225] 2024-03-02 14:17:51

Монгол улсад эрүүл мэндийн салбарын мундаг хүмүүс маш их байна эдгээр хүмүүсээс зөвлөгөөгөө аваад явчихвал улсын хэмжээнд маш олон өвчин болон осол аваар хөлдөж үхэхээс сэргийлж зөв арга хэмжээнүүд эртхэн авч болохоор байна даа

Tsenerenkhuu [51.158.235.77] 2024-03-02 14:17:17

энэ өвлийн бэлтгэл хангалттай сайн болон манай монгол улсад эрүүл мэндийн салбарын хүмүүс нь төрийн хэмжээнд бодлого гарган шийддэг байсан бол одоо ингэж энэ өвлөөр ард түмэн зовохгүй байх байсандаа

erden bayar [77.73.69.59] 2024-03-02 14:16:40

улсын хэмжээнд энэ зэргийн маш хэрэгтэй ажил өрнөж байгаад баяртай байна нэмээд хэлэхэд төр засагт байгаа ГИШҮҮДЭЭ !!! болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүсээсээ суралц тэр хүмүүсээр бодлого гаргуул !!! өөрсдөө зайгаа тавьж өг

a [77.73.69.59] 2024-03-02 14:16:12

a

Boldbaatar [51.79.156.8] 2024-03-02 14:15:58

энэ өвөл өчнөөн олон хүн өвдөж хөлдөж зовж байхад маш зөв шийдэл байна гэхдээ Эрүүл мэндийн салбарын хүмүүс өөрсдөө төрд гараад улсын хэмжээнд хэрэгтэй шийдвэрүүдийг хиймээр байх юм аа бизнесийн салбарын хүмүүсээс эрүүл мэндийн тал дээр олигтой шийдвэр гарахгүй байх юм аа

Baterdene [51.79.156.8] 2024-03-02 14:15:28

монгол улсад хаан хаанаа маш хэцүү байх юм аа төр засагт байгаа хүмүүс эрүүл мэндийн салбарын хүмүүсийнхээ үгийг сонсооч ээ эдгээр хүмүүсээрээ зөв бодлогын гаргуулаач ээ ард түмэн малтайгаа хөлдөж үхлээ шүү дээ одоо бол монгол улс дотроо бүхий л өвчний асуудлыг шийдэж арилгах бүхий л боломж байна шүү дээ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.