Найзтайгаа маргалдаж зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан үйлдлийг агаарт хий буудаж зогсоожээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 11-ний 20:55 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 23 настай эрэгтэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найзтайгаа маргалдан зэвсгийн чанартай зүйл ашиглан биед нь гэмтэл учруулсан дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Энэ дагуу цагдаагийн алба хаагчид очиход хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэн үйлдэл гаргасан тул Цагдаагийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5 дахь хэсгийг үндэслэн тухайн этгээдийн үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудаж, тухайн этгээдийн аюултай үйлдлийг таслан зогсоож, саатуулсан ба хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна.

Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан, заналхийлэхээр зэвсэглэсэн этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид энгийн аргаар таслан зогсоох боломжгүй нөхцөл байдалд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж дахин хохирол учруулахаас таслан зогсоох эрхтэй.

Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна гэж Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2024-03-13 16:50:31

агаар руу хий буудвал агаарт байгаа дарга нар оногдож үхээд ял авна шүү цагдаа нараа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.