“Цэргийн эмч нарын комиссын ажиллах журам”-ыг хянаж, дүн шинжилгээ хийжээ

Aдмин / Хууль

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2024 оны 3 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн ИТХ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагад ажиллав.

Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах шийдвэр, “Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам”-ын төсөл, “Цэргийн эмч нарын комиссын ажиллах журам”, “Тусгай зориулалтын ан агнуурын дуудлага худалдаа”, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах төлөвлөгөөний төсөл зэрэг баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, холбогдох саналыг хүргүүллээ.

Авлигын эсрэг сургалтад 154 иргэн, албан тушаалтныг хамруулж зохион байгуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.91.105] 2024-03-14 18:07:13

Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаярын хөрөнгө орлогын эх үүсвэрийг шалгах хэрэгтэй. Яагаад ТҮЦ ч ажиллуулж үзээгүй бас ажиглагчаар бүү хэл ажиллагаанд ч явж үзээгүй энэ этгээдийн хөрөнгө орлогр яагаад нэг жилийн дотор 600 саяас 1 тэрбум болсон шалтгааныг нь ол.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.