Ж.Хунан: Манай улсад архидалт маш их байна. Тэр тусмаа баяр ёслолын үеэр улам ихэсч хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг

Aдмин / Нийгэм

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.


-Хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал манай улсад ямар байна вэ. ХЭҮК-ын илтгэлд энэ асуудал яаж тусгагдав?

-Дэлхийн аль ч улс хүүхдийн эрхийг нэгт гэж авч үздэг. Гэвч манай улсад хүүхдийн эрх маш ихээр зөрчигддөг. 2023 оны судалгаагаар асрамжийн газарт байгаа өнчин хүүхдүүд ямар шалтгаанаар өнчирсөн гэх асуудлыг авч үзэхэд 86 хувь нь эцэг эх нь нас барсан. 1.94 хувь нь эцэг эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хасуулсан.

Үлдсэн нь сураггүй алга болсон болон бусад шалтгаантай гэж гарсан. Монгол Улсын хэмжээнд 21 байгууллагын 30 асрамж халамжийн төвд 924 хүүхэд амьдарч байгаа гэсэн судалгаа өнгөрсөн онд гарсан. Асрамжийн газар хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг авдаг байсан бол амьдралын шаардлагаар тэнд амьдарч байгаа гэр бүлтэй хүүхдүүд тал хувийг нь эзэлж байна.

-Гэр бүлтэй хэрнээ асрамжийн газарт очиж байгаа гэдгийг тодруулахгүй юу?

-Шууд хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдээ үл хайхарсан, архины хамааралтай холбоотой. Үнэхээр асрамжид аваачихаас өөр арга үлдээгүй болсон болохоор л очиж байгаа.

Гэртээ байвал эрсдэлд орно, тогтмол хүчирхийллийн хохирогч болно. Хамгийн ойрын жишээ гэхэд, цэргийн баяраар аав ээж нь ахуйн хүрээнд архидан согтуурч хүүхдээ мартсанаас болж амь нас нь эрсдэлд орох шахсан. Тийм орчинд байлгаж хүүхдийн амь насыг эрсдэлд оруулах уу, асрамжийн газар аваачих уу гэдэг асуудал гарч ирдэг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр өнөөдөр манай улсад архидалт маш их байна. Тэр тусмаа баяр наадам болохоор улам ихэсч, хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг. Асрамжид байгаа хүүхдүүдийн тал хувь нь гэр бүлтэй байна гэдэг тэр хэмжээгээр хүүхдийн хүчирхийлэл их байна гэсэн үг.

-Тэгвэл халамжийн төвд байгаа хүүхдүүдэд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ. Та бүхэн хянаж шалгаж үзэв үү?

-Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, өсөлт хөгжлийн хоцрогдлыг арилгах, асрамж халамжийн төв дэх эцэг, эхтэй хүүхдүүдийн тоо буурахгүй байх, хүүхэд бүрд сурах бичиг, дүрэмт хувцас хүрэлцээгүй, хандив тусламжаар аргацааж байгаа нь хүүхэд ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэлтэй гэж үздэг. Хүүхдүүд тодорхой хэмжээнд МСҮТ, Их, дээд сургуульд хамрагдаж байгаа хэдий ч төгсөж байгаа хүүхдийн тоо бага. Эргэн нэгтгэгдэх үйлчилгээний хангалтгүй гэх мэт асуудлууд их байдаг. Мөн сургуулийн орчинд нэмэлт мөнгөн хураамж, жишээлбэл ангийн фондны мөнгө, аялал зугаалга, ангиараа биеийн тамирын хувцсаар жигдрэх, хонхны баяр, тэмдэглэлт баяраар ангиараа нийлэх зэрэг арга хэмжээнд тухай бүр оролцох боломжгүйгээс ялгаварлан гадуурхагдах нөхцөлийг үүсгэдэг.

Асрамж халамжийн төвд ирж буй хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн, гэмт хэргийн хохирогч, шүүхээр шийтгүүлсэн, хууль зөрчсөн зэрэг асуудлаар ирсэн хэдий ч хүүхдэд зориулсан хөтөлбөр, төлөвлөгөө гаргадаггүй.

Тохирсон мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа байдал хангалтгүй, зарим төвүүд сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээний ач холбогдлыг ойлгоогүй, сэтгэл зүйчгүй байх жишээтэй.

-Нийгмийн хамгаалал хүртэх эрхийн хэрэгжилт хэр байна вэ?

-Манай улсад мөнгөний тусламж авах эрхийн зөрчил түгээмэл гарсаар байгаа. Эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл нас барсан боловч нас барсны гэрчилгээ байхгүй.

Эцэг эх нь сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан. Гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эцэг, эх нь нас барсан бүтэн өнчин хүүхдүүдэд онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч чадахгүй байна.

-Асрамжийн газарт байгаа хүүхдүүд дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цөөнгүй байдаг. Тэд насанд хүрээд гарахад төрөөс ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлдэг үү?

-Нэг удаагийн дэмжлэг гээд 1.2 сая төгрөг олгодог. Энэ нь мэдээж бас хангалттай хэмжээний биш. Наад захын халамжийг тооцоход насанд хүрчихсэн учир хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө өгөхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй бол халамж гээд дунджаар 325 мянган төгрөг өгнө. Ийм хэмжээний мөнгөөр амьдарна гэдэг боломжгүй зүйл. Нэг ёсондоо төр иргэдээ доромжилж байна. Өнгөрсөн онд гэхэд асрамжийн газарт хүнд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 92 хүүхэд байна гэж тоологдсон. Үүнээс хүнд хэлбэрийн буюу байнгын асаргаа шаардлагатай 27 хүүхэд байна.

-Асрамжийн газрын хүртээмжийн талаар тодруулмаар байна?

-Улсын хэмжээнд хувийн болон улсын нийт 30 асрамжийн газар байдаг. Үүний дөрөв нь аймаг орон нутагт бий. Тодруулбал, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул, Орхон гэсэн аймагт байдаг. Аймаг болгонд нэг асрамжийн газар байх ёстой. Заавал өнчин гэлтгүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах байранд түр байлгаж байгаад дахиад нөгөө хүчирхийлэл рүү нь явуулчихдаг. Нэгэнт л хүүхдээ хүчирхийлдэг хүн гэнэт ухаараад хүүхдээ хайрлана гэж байхгүй шүү дээ. Энэ л тулгамдаж байгаа асуудлуудын нэг.

О.ХҮРЭЛЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

irgen [202.9.40.228] 2024-04-01 08:28:55

Hunii erhiin ajliig bol ulandaa gishgesen Hunan gj nuher odoo uo hiigeed.bas ulsiin ajil unagaagaad yvj bga bol.Gunbileg ta 2 huviin baiguullaga bish shuu.Hunii tulee neg ug duugaraagui bj bgaad zailsan uu

Зочин [66.181.189.138] 2024-03-31 15:44:53

45-аас доош насны залуучууд харьцангуй архи хэрэглэдэггүй, шар айраг хэрэглэдэг юм биш үү? Харин 45-аас дээш насны хүмүүс, ялангуяа 50-аас дээш насны өвгөчүүд энд тэндгүй архи уудаг, гудамжинд, нийтийн тээвэрт хүртэл архийг шилээр нь уудаг асар бүдүүдэг соёлгүй боловсролгүй хүмүүжилгүй архичид юм биш үү? АРХИНЫ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ БАГАСГААЧ ЭЭ, ДЭЛГҮҮРҮҮДИЙН ЛАНГУУГААР ДҮҮРЭН АРХИ ӨРӨӨСТЭЙ БАЙГАА БИЗ ДЭЭ? ГЭР ХОРООЛЛЫН 8 НЭРИЙН БАРААНЫ ДЭЛГҮҮРҮҮДЭД ХҮРТЭЛ ЗӨНДӨӨ ИХ АРХИ ӨРӨӨСТЭЙ БАЙДАГ БИЗ ДЭЭ? ХҮҮХДИЙН БА ХАЛАМЖИЙН МӨНГӨӨР АРХИ ХУДАЛДАН АВЧ УУДАГ ЮМ БИШ ҮҮ? АРХИ УУГААД ДАРАА НЬ ХЭРҮҮЛ ЗӨРЧИЛ, ЗОДООН НҮДЭЭН, ГЭМТ ХЭРЭГ, ЯНХАНДАЛТ, ХҮНИЙ АМЬ НАС ЭРСЭДДЭГ ҮҮ? ХОРТ ХАВДАР ТУСДАГ УУ? ХЕЛИКОБАКТЕРИ, ХОМХОЙН ВИРУС, СҮРЬЕЭ ТАРААГДДАГ УУ? АРХИ ҮЙЛДВЭРЛЭХЭЭ БОЛИОСОЙ.

Зочин [43.242.243.60] 2024-03-31 14:26:35

Залуучууд архи уухаа больсон нийгмийн байдал сайхан зүйл зөндөө байгаа. Дүр эсгэсэн албан тушаалтан л нийгмийн гай болж байна. Таньд хандаагүй ерөнхийдээ бодлого хандлага чинь болохгүй байна даа. Өөрсдөө том хар гэхээр том гадныхантай холбоотой үлээнэ. Дотор монголдоо үлээвэл ард түмний амьдрал сайжирах тавилантай юм л даа.

Зочин [139.5.218.172] 2024-03-31 12:20:29

Архины градус багасахх тусам хүүхэд эмэгтэйчүүдэд тааламжтай.

Зочин [203.98.76.249] 2024-03-31 10:19:33

76 чи өөрсдөө л үлгэрлэн жигүүрлэж архидаж хулгайлж казинодож хүчиндэж бузараараа торойдог. 76 боль.

Зочин [202.126.89.134] 2024-03-31 09:24:36

Ар өврийн хаалгаар нээсэн энэ олон баар цэнгээний газраа хаачих Ажиллах цагыг нь багасгачих нас заачих бас тэгээд тасартал нь согтууруулах ундаа зарахаа боль

Зочин [139.5.216.50] 2024-04-01 11:50:34

Соён гэгээрүүлэх ажил маш хэрэгтэй байна.архи уусан нөхдүүдийг нийтийн тээврээр үйлчилмээргүй байна.төрөөс санхүүжилт авдаг төрийн бус байгууллагууд юу хийдэг юм бол.сүүлийн 30 жил ард түмнээ хөсөр хаясны гор одоо гарч ирж байгаа юм.хүн бүхэн хүссэнээ хий гээд л орхио биз дээ.боловсроогүй тархийг зөнд нь орхивол хүн алж хүрээ талах нь хүртэл хэнд ч хамаагүй мэт болгосон нийгэм бас буруутай юм.одоо цэгцлэх цаг нь болсон.хүний эрх их ярьдаг хүмүүс өөрсдөө ер нь хир боловсорсон байдаг бол.

Зочин [103.212.116.253] 2024-03-31 01:39:26

uuruu tag jagriichin psda bj hutsah yumaa olj yadahiimaa bayanulgiiduu ochood udruur bish saraar bish jileer ni gudraad yawdag pzda bj odoo genet songuuli duhungvvt poproh yumaa olj yadajdee uwguntiin kazak pizda

Odon medal [103.57.92.179] 2024-03-31 01:15:29

Odon medel...tumur taraah APUd .ardiin namd agsogtqidaa

Монголчуудад шашны ном хир зэрэг хүрч байна? [103.57.95.163] 2024-03-30 23:29:01

Монголд ядуус болон баячуудын дунд шашинг хир зэрэг шүтэж байна? Шашны сургаальд зүй бусаар баяжих, урваж шарвах, архидах зэргийг жигшиж цээрлэдэг. Шарын шашин үүнийг тодорхой зааж байна уу? Монголчуудад сургааль нь хүрч байна уу? Эсхүл Шашингүй үзлээр монголчууд яваад байна уу?

Зочин [139.5.217.127] 2024-03-30 22:00:53

ТЭГЭЭД ЧИ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВСАН ЮМ. КАЗАКУУД ХЭЗЭЭЧ ҮНЭН Ч АЖИЛЛАХГҮЙ ЭЭ

Зочин [139.5.217.127] 2024-03-30 21:54:14

За элэнцгээрээ гутардаг юм утсаар тоглох, унтах, идэх, архидах, тэнэх л ажилтай биздээ залуучууд өөр ямар ажилтай юм шөнөжин архидаж шодаж тамхи татаж хов ярьж золбирохоос өөр ямар ажилтай юм залуучууд дээр нь муухай хөгшин авгай нар архи ууж бар сав хэснэ тэдэнтэй нийлж заваархаас өөд ид шид залуучуудад Түй ч алга тийм байж үхсэндээ гутрах харин ч ийм залуусыг жигшмээр.........

Зочин [172.56.33.213] 2024-03-30 20:31:00

Bayn hoosnii yalgaag arilgahguigeer arhidalt buurahgui .

Зочин [202.9.47.7] 2024-03-30 14:42:48

Монголд архидалт улам залуужиж байна. Залуучууд амьдралдаа шантарч гутарч стрессээ гаргах гэж архи уудаг.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.