Жолооч: Ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянга болгосон

Aдмин / Нүүр

“Цагаан хад” суурьшлын бүсэд ажиллаж байгаа нүүрс тээврийн жолооч нарын цалинг үндэслэлгүй, гэнэтийн шийдвэрээр яагаад хассан талаар “Эко Глобал Ложистик” нүүрс тээврийн компанийн жолоочоос тодрууллаа. (Тэрээр нэрээ нууцлахыг хүсэв)


-Та нүүрс тээврийн жолоочоор хэд дэх жилдээ ажиллаж байна вэ?

-Ханбогд сумын Хайрхан багийн нутаг буюу Цагаан хаданд нүүрсний тэрэг бариад ойролцоогоор нэг жил болжээ. Манайх ам бүл дөрвүүлээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд цалин хассан шийдвэр гэнэт гарсан. Өмнө нь урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй. Урьд орой нь ачаагаа буулгаад талоноо бичүүлэхэд ямар нэгэн цалин хасах талаар мэдэгдээгүй. Маргаашаас нь цалин хассан шийдвэр г аргасан тухай олж сонссон.

-Цалин нь хэдээс хэд болж буурав?

-Өмнө нь өдөрт 260 мянган төгрөгөөр цалинждаг байсан. Мэдээж ачаагаа буулгаж чадвал 100 мянган төгрөгний нэмэгдэл авна. Маш урт цуваа үргэлжилсэн байдаг болохоор сардаа хил гарч ачаагаа буулгах давтамж нь өөр өөр.

Гуравдугаар сарын 25нд ганц шөнийн дотор 260 мянган төгрөгийн цалинг 130 мянган төгрөг болгосон. Эрс 50 хувиар буурсан байгаа юм. Сонгуулийнхаа сурталчилгааны мөнгийг хийх гээд бидний цалинг хасчихлаа гэж харж байна.

-Та хэр уртад ачаа тээвэр лэдэг вэ. Ажлын байрны нөхцөл ямар байна?

-Ачаагаа ачихаас буулгах цэг хүртэл нийт 48км зам туулдаг. Ажлын цагийн хувьд өглөө 08:00-аас 17 цаг хүртэл автомашин дээрээ байна. Мэдээж нүүрс тээвэрлэж байгаа болохоор нүүрс, тортог болсон жолооч нар байгаа шүү дээ. Говь нутаг учир өвөлдөө маш хүйтэн, зундаа маш халуун байдаг. Ажлын байрны нөхцөл гэдэг бол бидний жолоодох машин, хоноглох газар хүртэл орж байгаа гэж боддог. Учир нь бид гэртээ хариад амрах боломжгүй шүү дээ. Ажилчдын байрны хувьд гол хөндөх зүйл бол хоол хүнс, эрүүл мэнд юм. Бид гэхэд сүүлийн хоёр сар зөвхөн будаа идлээ.

-Махны орцгүй дан будаа идсэн гэсэн үг үү?

-Махтай. Ямар ч гурилын хангамж байхгүй гэсэн үг. Бидэнд хэлэхдээ өдөрт 50 мянган төгрөгний өртөгтэйгөөр хооллож байгаа гэдэг. Бодит байдал дээр 50 мянган төгрөг гар дээрээ авах юм бол хамаагүй дээр хоол хийгээд иднэ. Мөн энд үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газар, дэлгүүр маш үнэтэй. Бидний кола гэхэд л зургаа, долоон мянган төгрөг болж байгаа юм.

Хамгийн хямд хоол нь 15 мянган төгрөгөөс эхэлдэг. Том тэрэгний жолооч нар гээд биднийг их мөнгөтэй гэж боддог юм шиг байгаа юм. Бодит нөхцөл байдал дээр Америкийн том тэрэгний жолооч нар шиг биш шүү дээ.

-Та бүхэн нийгмийн даатгал төлдөг үү. Эрүүл мэндийн үйлчилгээ авч чадаж байна уу?

-Даатгал мэдээж төлнө. Эрүүл мэндийн үйлчилгээ авах ямар ч боломжгүй. Төрийн үйлчилгээ гээд хэд хэдэн контейнерүүд л байдаг. Үйл ажиллагаа явуулж байгаа ганц газар нь Хаан банк. Энэ газар маш олон богинын болон уртын тээврийн жолооч нар ажиллаж амьдарч байна. Тэдний ард гэр бүлийнх нь орлого хамаарч байдаг. Энэхүү жолооч нарын эрүүл мэнд муу бол тэд ар гэрээ яаж авч явах билээ.

Н.НАРВАНЧИН

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.76] 2024-04-05 04:59:53

Жонхуугийн суганы үс жоом шиг авгайнх биз дээ

Зочин [66.181.161.76] 2024-04-05 04:53:17

Эко глобал ложистик хэнийх билээ

Тээвэрчин [202.55.191.194] 2024-04-03 10:01:40

Гуталгүй байж гутал муутийг шоолно гэж өөрийн машингүй байж цалин яраад яаах биллээ жолооч нарт сарьд 3-5сая өгье гэхээр нүүрс тээвэрт явна гээд хийхгүй монгол хүнд ажил хийх дургүй тийм биздээ муу новшууд тэгээд хяадын боол болоод явж бай цаан чинь жолооч хайсан монгол ком байх монгол гэсэн сэтгэлгүй мөнгөнөөс өөр юм бодохоо байсан сэтгэлгүй жолооч их байна машин өгөөд явуулхаар бинзен, болон зарж болох бүхнийг энэ хулгай хийдэг новшууд одооны жолооч гэж юү байсан юм

Зочин [103.212.116.52] 2024-04-05 05:00:50

Худлаа бүлт 2 шаасан муу нохой юу чи муу нохой битгий инээд рүрггэрэй гөлөг минь

Зочин [122.201.31.84] 2024-04-05 03:08:54

Нэг л их том бүлтэрсэн гар. Чи муу 3-4 сая төгрөг өгч цалинжуулж чадлаа юу. Горойсон муу хорголоо тоолсон чацаганууд ингэж бүлтэрдэг юм. Мэднээ муу ацнуудыг

Зочин [66.181.176.233] 2024-04-03 07:20:17

Хувийн ачааны машинаар нүүрс тээвэрлэдэг жолооч нар сард хэр их хэмжээний мөнгө олдог бол

Зочин [202.126.91.135] 2024-04-02 11:31:36

Ажил хүнд,Гэхдээ нүүрс худалдан авалт буурсан,Компаниуд нийт тээврийн зардлын 15 хувийг жолоочийн цалинд өгсөөр л байгаа.Мэдээж ханш буурсан тул цалин мөн адил дагаад л бууна.Ханш өсвөл мөн дагаад л өснө.Сая зам хаахдаа та нар жолооч нарын цалинг 15 биш 30 хувь болго гэдэг ганцхан шаардлага тавьсан.10-20 хувийн ашиг хардаг ажил олгогчид энэ бол хүлээж авах боломжгүй зүйл Ашгаа цалинд өгчихөөд эвдэрхий машин,өр зээлтэй үлдэж байснаас машинаа парклаад зүгээр сууж байвал ядаж л цалингийн өрөнд орохгүй,ханш өсөхөд машин нь тээвэр хийхэд бэлэн байх болно.Нэмж хэлэхэд цалин сайтай өөр ажил олж хийсэн нь дээр.Гэхдээ манай улсын нийт иргэдийн бараг 90 хувь нь та нарын голоод байгаа цалингаас даруй 3-4 дахин цалингаар амьдарч байгааг бодно биз.

Зочин [202.126.90.225] 2024-04-02 11:17:57

Шог юм аа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.