НАТО байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулж Гадаад хэргийн сайд нар уулзаж байна

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Умард Атлантын гэрээний байгууллага НАТО байгуулагдсаны 75 жилийн ой тохиож байна.

Энэ ойн баярыг тохиолдуулж тус байгууллагын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар уулзаж, Украин улсад цэргийн тусламж үзүүлэх зэрэг тэргүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ өрнүүлж байна.

Тэдний уулзалт өнөөдөр хоёр дахь өдрөө Бельгийн нийслэл Брюссель хотноо үргэлжилж байгаа юм.

Дэлхий ертөнц улам бүр аюултай болж байгаа энэ цаг үед Европ болон Умард Америкийн хоорондох харилцаа хэзээ ч байгаагүйгээрээ нягт уялдаатай, чухал болж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тодорхойлсон байна.

НАТО 1949 оны энэ өдөр Умард Америк болон Европын 12 улсын удирдагчид гарын үсэг зурж баталгаажуулснаар түүх нь эхэлж байсан.

Гишүүн орнуудаа гуравдагч хүчнээс батлан хамгаалах үндсэн гол зорилготой энэ байгууллагын хувьд аль нэг гишүүн орон руу нь халдана гэдэг тус байгууллага руу халдсан гэсэн үг гэж үздэг.

Анх ЗХУ-ын болзошгүй аюулаас сэргийлж байгуулагдсан энэ эвсэл өнөөдөр 75 жилийн дараа Орос-Украины дайнаас улбаатай батлан хамгаалах хүч, зорилгоо дахин тодорхойлоход хүргэж байна гэж олон улсын агентлагууд бичжээ.

Харин ОХУ-ын зүгээс НАТО-г "Хүйтэн дайны үеийн сэтгэлгээ рүүгээ эргээд оржээ" гэж тодорхойлсон байна.

Оросын Гадаад хэргийн яам НАТО-г дэлхийд олон туйлт систем тогтоох сонирхолгүй, АНУ-аар удирдуулсан систем байгуулах сонирхолтой гэж мэдэгджээ.

НАТО-гийн хувьд харин одоо үргэлжилж байгаа дайны хугацаанд Украиныг ямагт дэмжиж туслахаа амласан байна.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Украинд ирэх таван жилийн хугацаанд 100 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэх санал дэвшүүлсэн байна.

Өнөөдөр мөн НАТО-гийн гишүүн орнуудын сайд нар Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай уулзана.

Дмитрий Кулеба НАТО-гийн сайд нараас улсад нь ОХУ-ын пуужингийн байнгын довтолгоог эсэргүүцэх систем нийлүүлэхийг хүснэ гэдгээ мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл

Дэлхийн мөнгөний эздийг хамгаалдаг байгууллага зэр зэвсэг хүн алахад хаяж байгаа мөнгөө Африкийг дээ [103.161.242.170] 2024-04-11 06:59:00

Африкийг дээрэмдэгчидийг хамгаалахаар мөнгө хаяг байхаар нүглээ наминчилж тэнд өлбөрч үхэхэд бэлэн байгаа хүүхэд хүмүүст өгөөч

зочин [66.181.182.11] 2024-04-08 09:47:21

НАТО хөрөнгөт баячуудын тоглоомын эвсэл буурай орнуудыг дарангуйлагч хүчирхэг улсыг нийлж хориг тавих хүчийг сулруулах улс орнуудыг түүний эсрэг турхирч буурай улсыг зэвсгийн наймаа туршилтын дайны талбар болгон золиосолж ашиг олдог холбоо

ЗОЧИН [66.181.182.197] 2024-04-06 11:25:36

НАТО бол дайн өдөөгчид, хүний гараар могой баригчид.

Зочин [103.212.117.95] 2024-04-06 21:39:07

Дэлхийг захирагч мөнгөний эзэдийн хувийн байгууллага шүү дээ

зочин [66.181.182.197] 2024-04-06 11:23:23

НАТО ДАЙНАА ЗОГСОО, ЗЭВСЭГЭЭР ХӨӨЦӨЛДӨХӨӨ БОЛЬ.ЭНГИЙН ГЭМ ЗЭМГҮЙ ИРГЭД ОЛНООР ӨРТӨЖ БАЙНА. НАТО ТАРАХ ХЭРЭГТЭЙ, БАЙХ ШААРДЛАГАГҮЙ.

Зочин [124.158.107.146] 2024-04-05 21:05:27

Дуртай орондоо Ямар ч хамаагүй зохиомол шалтаг олоод дайрч, довтолдог даварсан бүлэглэл. Сөнөж далд орвол таарна.

Зочин [202.9.40.239] 2024-04-05 21:00:12

Мөнгөө өгч л байгл дээ Украйны авилгачид дундаас нь зувчуулж бгаад нөшөө НАТО дургүй нь хүрээд бүр мөнгөө зогсооно үндсэндээ Орос энэ дайнд ялчаад одоо европын холбоог доромжлоод бна шдээ

зочин [103.10.23.176] 2024-04-05 19:35:40

АНУ ӨӨРИЙН ДАРАНГУЙЛАЛАА ТОГТООХ ГЭЖ УЛАЙРЧ БНА. ДАЙНЫГ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙХЫН ОРОНД УЛСАД НЬ БАЙГАА ЯДУУЧУУД БУСАД АСУУДАЛДАА МӨНГӨӨ ЗАРЦУУЛАХ ЁСТОЙ БАЙТАЛ ЗӨВХӨН УКРАЙНД ЯМАР ИХ ХӨРӨНГӨ ХАЯЖ БНАА.

Зочин [103.212.118.90] 2024-04-05 19:42:47

Харамсалтай нь зеленский ярилцлага өгөхдөө Украинд ямар ч мөнгө очдоггүй гэж зеленский гомдоллож байсан.

Зочин [103.212.118.90] 2024-04-05 17:07:33

Дэлхийн мөнгөний эзэд дэлхийн улс орнууд хүн төрөлхтний өмнө уучлашгүй гэм нүгэл үйлдэж байна.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.