Хэн нэгний хэрүүлийн хогоо асгадаг газар нь ард түмний тархи биш…

Aдмин / Улстөр

Олны танил хэн ч бай цахим орчныг ашиглан дур дураараа хашгиралдаж, элдэв хараалын үг, эрээ цээргүй яриагаар булах боллоо. Ардчилсан нийгмийн ололт нь үг хэлэх эрх чөлөө хэдий ч эрх мэдэл нөлөөгөө ашиглаж түмний оюун санааг буруу муу зүг рүү цулбуурдан хөтлөх оюун санааны дарангуйлагчид дотроо бодолтой доороо суурьтай баймаар. Бид оршихуй оюун ухаан, тэсвэр тэвчээр, дасан зохицохуйгаараа цолгордог өвөг дээдсээс өвлөсөн өгөгдөлтэй ард түмэн.

Хэн нэгэн дарангуйллыг мөрөөдөгч болон, үеэ өнгөрөөж буй хий цэцэрхэгчдийн амныхаа зоргоор унагасан үгэнд автаж хамхуул шиг хийсэгч хөнгөн хуумгай ард түмэн биш авлигалын үндэс, цэцэг хоёр нэгийгээ урах чимээнээр дагаад намирдаг улс төрийн хов живэнд дуртай хэсгийнхэн шаагилдах нь байх ч гудамжны сэтгэлгээгээ халаагүй зарим улс төрчдийн хөнгөмсөг, далдгануур зангаас болж залуусын дунд буруу үлгэр дуурайлал улам хүчээ авах магадлал бий.

Би хоорондоо эв зүйтэй нэгнээ хүндэтгэх соёлоо гээвэл Үндэстнийхээ мөн чанарыг алдана. Улс төрийн соёлтой мэтгэлцээнийг алгасаж бие бие рүүгээ хэрүүлийн чанартай балай үг сошиалаар чулууддаг болтлоо золбирчээ.

Төр авлигачдыг хүрэхгүй болохоороо телевизээр баалж авлигачид нь аархал гоморхлоо ил цагаан олон нийтийн сүлжээгээр нэг тараадаг нунж дорой байдал бий болжээ. Эрх зүйт төрийн тогтолцооны үйл явцаар асуудал шийдэгдэхгүй юу аль эсвэл сонгуулийн солиорол ужгирч улам хөөрүүн дэвэргэн болсоор замд нь түмний мэдэх эрх, хянах боломж хавчигдах уу гэдгийг бодох, асуух учиртай.


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.102] 2024-04-11 17:11:54

Ямар хог нийтэлдэг юм бэ. Хаана ямар гэмт хэрэг, ямар осол ба зөрчил гарсан гэх мэт хэрэгцээтэй мэдээлэл цацаж байгаач ээ!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.