Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүд

Aдмин / Улстөр

Найман жил эрх барьж байгаа МАН-ын отгон чуулган үргэлжилж байна. Отгон чуулганаар огцом орж ирсэн хуулийн төслүүд цөөнгүй байна. Тухайлбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Зарим судлаачид, хуульчдийн хувьд энэхүү томоохон эрх зүйн зохицуулалтыг эрх баригчид отгон чуулганаар огцом оруулж ирж байгааг шүүмжилж байгаа бол зарим нь дэмжиж байна. Улс төрийн болоод томоохон уул уурхайн компаниудын эрх ашиг, бүлэглэлийн хайчин дунд хэлэлцэгдэж байгаа

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл нэлээд их маргаан дагуулах нь тодорхой. Нөгөөтэйгүүр ямар ч маргаан, шүүмжлэл, эсэргүүцэл тулгарсан бай эрх баригчдын хувьд тус хуулийн төслийг сонгуулиас өмнө батлуулах сонирхолтой байгаа юм. Учир нь эрх баригчдын хувьд энэхүү хуулиар байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэндээ олгох эрх зүйн зохицуулалт гэх агуулгаар сонгогчдод том боломж гэж харж байгаа нь тодорхой.

Ер нь цаашид эрх Отгон чуулганаар хэлэлцэн батлагдаж магадгүй хуулийн төслүүдбаригч МАН-ын хувьд энэ мэт хуулийн төслүүдийг оруулж ирэх магадлал өндөр байгаа юм. Эдийн засгийн өсөлт өнгөрсөн жил долоон хувьд хүрсэн.

Энэ жилийн хувьд 5-6 хувьтай байна гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Эдийн засгийн өсөлт чамгүй байгаа учраас малчдын зээлийг тэглэх хуулийн төслийг ч оруулж ирэхийг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл сонгуульд зориулсан эрх зүйн олон өөрчлөлтүүд энэхүү отгон чуулганаар орж ирнэ гэдгийг улс төр судлаачид ярьж байна.

Мэдээж энэ сонгуулийн дараа УИХ-ын 126 гишүүнтэй болж байгаа болохоор УИХ-ын дэгийн тухай хуулийг энэ сардаа багтаад батлах нь тодорхой. Парламентад суудалтай намууд зөвшилцөж тохирсон том бодлого болоод буй бүсчилсэн хөгжлийн баримт бичгүүдийг ч хэлэлцэнэ.

Мөн нийслэлийг 42 нэгж болгон зохион байгуулах уулзалт, форумууд ч саяхан болж өнгөрлөө. Үүнтэй уялдуулан “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хаврын чуулганаар хэлэлцэхээр байгаа.

Ерөнхийлөгчийн тухай хуульд ч өөрчлөлт оруулахаар ярьж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулиуд ч маргаантай хэлэлцэгдэж байгаа юм. Ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэхээр товлосон 44 хууль тогтоолын төслийг бүгдийг гурван сарын хугацаанд хэлэлцэж амжихгүй нь тодорхой.


Сэтгэгдэл

Зочин [103.43.162.171] 2024-04-15 02:15:25

Салаж амраахгүй юм байхдаа ..биднийг ????/ танд л найлаашүү / Сонгуул болноо ...

Зочин [202.9.40.156] 2024-04-14 22:56:20

Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэхээр ерөнхийлөгчөө парламентаасаа сонгодог болгоод Хүүк дахин сонгогдох эрхтэй хууль гаргах гэж байгаа юм болов уу.

Зочин [202.9.46.62] 2024-04-12 16:41:17

ХУЛГАЙЧУУД ХУРДАН ЗАЙЛААСАЙ ӨӨР ХҮСЭХ ЮМ АЛГА


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.