Р.ЭМҮЖИН: МАН ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН МУУ РЕЙТИНГТЭЙ БАЙГАА ҮЕД АН ТЭРНЭЭС Ч ДООР БАЙЖ БОЛОХЫГ ХАРУУЛЛАА

Aдмин / Улстөр

Зохиолч нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудастаа "Гантөмөр өө, Гантөмөр өөөөө.

Гантөмөр өө, чи бүр дэндүү муу, дэндүү зориггүй, дэндүү их хамааралтай байлаа. Өчигдөр, өнөөдөр хоёр л амжаад чамайг албан тушаалаас чинь аваад шидчихэв гэж дээ, аймхай ч юм, алцгар ч юм. Өөрийн гэх толгой гэж байна уу, өнөө усандаа мэдүүлсэн үү? Ер нь энэ улс төрийн намууд даргаа сонгохдоо архи, хөнжил хоёроос хэр хамааралтайг нь судалж бай, суга нуга хүмүүс сугарсан, нугарсан хэвээрээ л байдаг юм байна. Сул байна, сураггүй байна, сульдаа байна.

Гэтэл АН-ын залуусын эрч хүч ямар билээ, яг гал шүү дээ. Лу.Гантөмөр гал дээр асгадаг ус байлаа. МАН түүхэндээ хамгийн муу рейтингтэй байгаа энэ алтан цаг үед чи тэрнээс ч доор байж болно гэдгийг харууллаа. Ганц зоригтой мэдэгдэл байхгүй, ганц зорилтот хөтөлбөр байхгүй, ганц зорилготой бодлого ч байхгүй өчнөөн хугацааг барлаа. Тэгсэн хэрнээ Дүнжингарав орчмын газар дээр ч, Боловсролын зээлийн сан дээр ч нэр нь чих халууцуулаад цогиод гараад ирнэ. Нүх олдвол шургадаг оготно, нүүдэл харвал дагадаг гөлөг юм уу, хаашаа юм. Чи сайндаа биш, монголчууд ардчилал эрх чөлөөнд хайртайдаа л шүүмжилж шүлс үсэргэхгүй өнөөг хүртэл тэссэн дээ.

Гэхдээ танай намаас Тулгатыг, Лодойсамбууг, З.Нарантуяаг...гялтайж байгаа хэдэн залуусыг нь дэмжинэ. Энэ намыг Элбэгдоржоос, Женко Баттулгаас салгаад урагшлаад өгөөч гэсэн болохоос эрээн алаг бөмбөг болгож байгаад, хийг нь шалчийтал гаргаатах гээгүй. Чамайг залуус чинь дэмжиж, нөгөөдүүл чинь дарамталж байсан биз дээ, чи дарамтнаас айж, дэмжлэгийг хаядаг хүн юм. Энэ намын залуусыг хошгируулж, залуу үеийн итгэл найдвараар золбин үеэ өнгөрөөгчдийг нь услаатах гээгүй шүү. Сонгуулийн дараа наад даргын ажлаа өөрийн сайн дураар өг дөө, өөр юу ч гэхэв. Монголын ардчилал чамтай хамт 60-аад оныхны цүнх баригч хийх учиргүй юм. Ёстой нээрээ, ганц сайн зодхымсон! Чи бүх цаг үед цүнх баригч хэвээрээ л үлдлээ! Чамд тамга байсан уу, байсан. Намын гэрчилгээ байсан уу, байсан, даргын суудал ч байсан. Юу дутав, зориг дутав, чадвар дутав. Бурхан чиний цүнх баригч сүнсийг өршөөг" гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.155] 2024-05-26 18:15:43

Эрийн гурван наадам хурдан

ЮҮҮН СОНГУУЛЬ. ХАЯ ЦААШАА [202.179.27.203] 2024-05-24 15:01:36

АРДЧИЛСАН НАМЫН ЗАЛУУС МИНЬ . ЭНЭ СОНГУУЛИЙГ ХАЯЦГААХ ХЭРЭГТЭЙ... ЮҮҮН ЭЛЭНЦЭГНИЙ СОНГУУЛЬ . ИНГЭЖ ТӨРИЙН ЭРХ БАРИХ УЛСТӨРИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХГҮЙ ЭЭ... ИНГЭЖ ОНИГООНИЙ БААТРУУД БОЛЦООХ ХЭРЭГГҮЙ . АРДЧИЛАЛЫН НЭРИЙГ ИНГЭЖ АЛЧУУР БОЛГОХГҮЙ ЭЭ.. ЯГ ОДООГООР БОЛ АРДЧИЛСАН НАМЫНХАНД СОНГУУЛЬ АРАВДУГААР АСУУДАЛ БАЙНА ЛЭЭ... ГАНТӨМӨР МЭТИЙН ЦҮНХ БАРИГЧИДАА ХӨӨЖ ГАРГАЖ БАЙГААД УЧИР НАЧРАА ОЛЦГООЖ ҮЗ.

Иргэн [66.181.190.128] 2024-05-23 14:24:04

Сонголтоо зөв хийцэгээ !!!!!!!!! Олон ажилсаг хүмүүс байж л байгаа шдээ Зөвхөн 62 бүлэг биш шүү дээ !!!!!!!!!!

Зочин [202.55.188.89] 2024-05-23 17:31:08

АРДЫН НАМЫН СЭТГҮҮЛЧ, ХОРЧИН АВГАЙ ЭМҮҮЖИНГЭЭР ЗААЛГАЛАА ЮУ? ГАРМАН ДЭЭР МОРИО БҮҮ СОЛЬ ГЭЖ СОНССОНО УУ? ЭНЭ СОНГУУЛЬД БАТТУЛГААС, АРДЧИЛСАН ХОЛБООНЫХООС САЛЛАА ГЭЭД ЮУ ХОЖИХ ЮМ.? ХАРИН Ч ХАМРААРАА ГАЗАР ХАТГАНА ШД. БААХАН ТАНИХГҮЙ, МЭДЭХГҮЙ ЗАЛУУЧУУДЫГ ХИЙ ХӨӨРГӨЖ ДЭВШҮҮЛЭЭД ХӨДӨӨ ОРОН НУТАГ, ХОТОД ЭНЭ БАГАХАН ХУГАЦААНД ХҮМҮҮСТ ТАНИГДАЖ СОНГОГДЛОО ЮУ? ХАРИН БАТТУЛГЫН ДАЛБААН ДОР Л ХЭДЭН САНАЛ АВАХ БХ ДАА! АРДЫН НАМЫН "ТАГНУУЛ" ИЙМ ХОР ХУТГАХ ГЭЭД БГАА ЮМ УУ? ХЭН ЧАМД ИЙМ ҮГ ЗААЖ ӨГСӨН! ХЭЛ ЧИ, ҮНЭНЭЭР НЬ ХЭЛ, ХЭЛ! ХА ХА ХА

Зочин [82.144.201.2] 2024-05-23 12:37:07

АРД ТҮМЭН МИНЬ СОНГОЛТОО ЗӨВ ХИЙГЭЭРЭЭ, МАН БОЛОН АН -УУДАД САНАЛ ӨГӨХГҮЙ БАЙЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.

Иргэн [66.181.161.121] 2024-05-23 10:04:12

Эмүжингийн хэлсэн шудөрга үнэн, Жёнкогоос салаагүй цагт АН хэзээ ч өөдлөхгүй

ЗОЧИН [49.0.135.63] 2024-05-23 11:59:50

ЭНЭ ЭМҮЖИН ЁСТОЙ ҮНЭН ХЭЛЛЭЭ. СЭТГЭЛ НЬ ҮНЭХЭЭР ЗОВСОН ХҮНИЙ Л ҮГ БАЙНА Ш ДЭЭ. МАНЫГ ДАРУЙХАН ТАРААХ .АН НАМЫГ БҮГДЭЭРЭЭ НИЙЛЖ БУШУУХАН СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ. СОНГУУЛЬД АН ӨГНӨ ӨӨ. ЯАДАГЧ БАЙСАН

Зочин [45.117.35.20] 2024-05-23 09:47:06

ЭЛБЭГДОРЖ ДЭЛХИЙН ХҮН.АРДЧИЛАЛЫН ЛИДРҮҮДИЙГ ГАЗАР ДООГУУР ОРТОЛ ХАРААР БУДАЖ БАЙВАЛ ЦЭВЭР ЯЛНА ГЭЖ БИЧДЭГЭЭ БОЛЬ СОНГОГЧИД ТАН _ЭНЭ ДАРХАН МЭХИЙГ МЭХИЙГ МЭДДЭГ БОЛСОН.

Зочин [45.117.35.20] 2024-05-23 09:41:50

МАН_ЫН ДАМБИЙЖААГИЙН ТООДГОРУУД хөлсний бичээч НАР.ХОЛ ОЧИЖ ХУЦ.....

Зочин [202.21.97.110] 2024-05-23 07:40:12

ene gantumuriin hajuud yavj bgaa ni buuur tsever hujaa bna sh dee

Зочин [118.79.91.114] 2024-05-23 14:05:37

odoo Hyataduud Mongoliin tord buh hesegt shurgachihsan shuu dee. diileheesee ongorson. huuchin Orosuud bsan bol arai oor bh bsan bh

Зочин [202.9.46.189] 2024-05-23 07:35:51

Дарвалзсан авгайд ямар хамаатай юм. Хөнжилдөө оруулах дараагийн хар юмаа л бод.

Зочин [139.5.217.64] 2024-05-23 07:33:16

Ардчилсан нам элбэгдоржийнх баттулгынх гэж 2 хуваагдсан мэдэмхий шар авгай аль талынх нь юм бэ

Зочин [139.5.217.64] 2024-05-23 07:28:48

Авгай минь чи бас юучив дээ бас баттулгыг хавчуулчихжээ

Зочин [139.5.218.127] 2024-05-23 07:22:18

Авсандаа орсон нам болсон

Маалиг [146.70.82.136] 2024-05-23 06:00:39

АН.д түүх боломж олгож бхад Гантөмөр ашигласангүй.Ямар ч жанжин их тулалдаанд орохдоо цэргээ жагсааж.ялахын тулд зөв тактикар байршуулж.жагсаалаа зохион байгулдаг.Ийм жагсаал.байршлаар МАН.ы жагсаалыг мөргөөд л АН өөрсдөө бутарна

Зочин [172.58.219.219] 2024-05-23 05:17:53

Энэ шаймгар хужаа юу чаддаг юм

Зочин [43.242.242.141] 2024-05-27 00:07:06

ккк

зоч [66.181.185.116] 2024-05-23 00:34:00

Санаа өгөх шиг сайхан юм байхгүй. Үүнээс илүү санаа яаж өгөх вэ. Баттулгаас салахгүй болохоор яая гэх вэ. Нөхөр ч Монгол ялна гээд подхийсэн шүү. ЭвлэгБаттулгыг Монголын толгой баян гэсэн утгатай ярина лээ. Цагааны алтнаас санаархаад буй гэсэн..Баттулга ялахын тулд нөгөө мөнгөө тараана. ЕР Яөодохдд тараадаг шигээ тараана байх. ОХУ авч ирсэн мөнгө бий. Нөгөө худалс Ганбаа таван толгойг 400сая пойлуур хулгайлсан гэж байсан. Энэ худлоо байв.

зочин [103.212.118.152] 2024-05-22 22:24:41

Энэ нам женкогоос салж чадахгүй юм бна даа. Женко ч гэсэн хулганын нүхээр ч шургах зальтай, шуналтай нөхөр л дөө

Zochin [202.126.90.177] 2024-05-22 20:52:59

Ardiin namiinh yg yneniig ni helne, AN-iin setgyylch bol yu ch duugarahgyi ter chigeer ni hevtyyleh bh daa

Зочин [122.201.31.161] 2024-05-22 20:44:59

Хэрэг алга тэнэг хог юм

Зочин [103.212.118.195] 2024-05-22 20:26:14

АРДЫН НАМЫН СЭТГҮҮЛЧ ИНГЭЖ БИЧИХ НЬ ОЙЛГОМЖТОЙ.

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн [66.181.183.125] 2024-05-23 03:27:39

Энэ бичсэн зүйл нь худлаа байна уу


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.