МАШИНД МӨРГҮҮЛЖ ЭРСЭДСЭН ОЛОН БЯЦХАН ЗҮРХИЙГ ИНГЭЭД Л МАРТАЦГААХ УУ?

Aдмин / Нийгэм

Машин бүтээж унадаг болсон цагаас хойш амьд хүмүүсийн халуун зүрх хүйтэн төмөрт хурдтай мөргүүлэн зүрх нь зогсдог тохиолдол хэзээ ч буурч байгаагүй ч хүүхэд нялхас ийм золгүйгээр хайран амьдралаа эцэслэх дэндүү харамсалтай. 2023 онд зам тээврийн осолд 342 хүүхэд өртөж, 26 хүүхэд нас барсан гэх аймшигтай тоо гарчээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журам мөрдөгдөхгүйн байгаагийн тод илрэл үүнээс өөрөөр яаж илэрхийлэгдэх вэ.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулахдаа зам дээр машинд дайруулаад эрсдэнэ чинээ даанч санахгүй. Тогтоосон дүрэм журам, стандартыг баримталдаггүй жолооч нэртэй алуурчдад хүлээлгэх хариуцлага улам чангарах цаг болжээ.

Замын стандарт гэдэг зүгээр ч нэг чамирхал биш. Хүний амь настай холбоотой нэн чухал асуудал. Гэтэл яагаад хаа хаанаа мөрдөхгүй байна вэ? Асуудлын гол шалтгаан юу вэ? Осол гэмтлийг хэрхэн бууруулах вэ? Салбарынхан бодлогын ямар өөрчлөлт шинэчлэл, сайжруулалт авч ирсэн бэ? Үхэгсдээ нарийн тоолоход бус үүдэн гарах эрсдэлд урьдчилсан арга хэмжээг хэзээ авдаг болох вэ?

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [103.57.92.14] 2024-04-18 18:03:30

Халамж олгохдоо эд хөрөнгийн улсын бүртгэлтэй хамтран ажиллаж байгаач ээ! Гэр хорооллынх эсвэл хөдөөний хүн бол шизофренитэй хэмээн жүжиглэж, эсвэл нэг жаахан гэмгүй ургацаа хавдар гэж оношлуулж халамж ба асаргааны тэтгэмжүүдээр амьдарч байна. Хүн амын гуравны нэг нь төрөөр тэжээлгэж, ажил хийлгүй, халамжийн мөнгөөр бүтэн өдөр сэлгүүцэж амьдарч байна. Оронд нь энэ их мөнгөөр хог цэвэрлэж, улсын байгууллагуудын жорлонгуудыг цэвэрлэх ёстой.

Зочин [59.153.112.162] 2024-04-18 15:12:48

Хурд хэтрүүлсэн дүрэм зөрчсөн торгуулийн хэмжээг 100 мянга болгох хэрэгтэй байна

Зочин [66.181.161.127] 2024-04-18 14:21:29

Хоёр чухал тоог ер дурддаггүы: нэгт, осолд өртөж амьд үлдсэн ч тахир дутуу, эрүүл мэнд насан туршид нь хохирсон хүүхдийн тоо, хоёрт, сэтгэлзүйн хямралд орсон, өөртөө итгэлгүй болсон, амьдарч байгаа орчиндоо гутарсан хүүхдийн тоо. 346 хүүхдээс 300 гаруй нь амьд гарсан нь аштай. Гол нь үр дагавар…

Зочин [202.131.235.180] 2024-04-18 13:02:42

эмэгтэй жолооч самбаачлах хурд байхгүй сандал үрүүл хоорондын орон зай гэж байхгүй наалдсан явдаг. жолоо бариж байхдаа түмэн хэрэггүй бодолд автаж явдаг анхаарал сэрэмж түй ч байхгүй. тойроод гараад явчих газар манараад хүлээгээд суудаг

Зочин [202.131.235.180] 2024-04-18 12:59:59

техникийн анхан шатны мэдлэггүй эмэгтэй жолооч нарыг зүгээр л алуурчид гэдэг өнцөгөөс харж холхон явж байсан нь дээр

Иргэн [66.181.185.78] 2024-04-18 12:57:10

Цагдаагийн дарга олон жилийн өмнө дүрэм зөрчин жолоочоо урсгал сөрүүлж сургуул йн жаахан охины амийг авсан Тэр нүгэлтэн ямарч хариуцлагаи үлээгээгүй Сэлэнгийн цагдаагийн дарга байсан гэдэг Түүнийг бурхан гэсгээх байхмгэхээс өөр юу ч хэлэх юм алга .Монголын цагдаа ийм ...

Зочин [66.181.186.169] 2024-04-18 12:29:41

Цөөн хүн амтай орон амиа бодох нь зохисгүй


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.