Бугшсан авлигал буруу тогтолцоог хуулиар л зас!

Д.Тулга / Улстөр

ХУУЛЬ ЗӨРЧИЖ ШУДАРГА ЁС ТОГТООХ, ТОГТОЛЦООГОО ШИНЭЧЛЭХИЙН АЛЬ НЬ ЗӨВ БЭ?

Бугшсан авлигал буруу тогтолцоог хуулиар л засдаг болохоос дээрэнгүй, зэрлэг бүдүүлэг байдлаар буюу хууль эрх зүйгээс гадуур шийдвэрлэх эрх мэдэл Үндсэн хуулиар хэнд ч олгогдоогүй. Гэмт хэргийг илрүүлэхдээ ч хуулиа мөрддөг байвал хууль бус хэргүүдийн үр үндэс соёлохгүй. Улс төрийн хөшигний ард бохир тохиролцоонд ороод улмаар ард түмний нүдэн дээр сонгодог жүжиг гэж өөрсдөө хөөрөх солиотой хошин үзэгдлүүд хөрвүүлэх ч шаардлага байхгүй. Аливаа шинэчлэл ч хуулиас гадуур хэрэгжих бололцоогүй. Эрх мэдэл хэтрэхээрээ явцуурал, явцуурал хэтрэхээрээ засаж болохгүй гажуудал үүсгэдэг. Хуулийн хоолойг боох шахаж шивээлсэн өргөсийг цус гарган түүх бус шарх сорви болгоныг эдгээж шударга ёс хуулийн засаглалд нийцүүлэхийг төрийн бодлого гэх болов уу. Сонгууль ойртонгуут сөрөг хүчнээ сүрдүүлдэг эсвэл сандарч авлигалыг мөнгөө “хөдөлгөдөг”-үүдийн аль нь ч нийгмээ чөлөөлж тунгааж бодож тулхтай хандах цаг болжээ.

Шил шилээ даран шийдэл хүлээн цөхрөх ард түмний аж амьдрал, улс орны нийгмийн асуудлыг цэгцлэхэд бус шинэ хуучнаараа, нам намаараа талцан ямар нэг юм булаацалдан уралцах золбин ноход шиг улс төрчидтэй болох нь уу?

Эртний ариун дэг ёстой эдүгээгийн чамбай хууль ёстой ийм төрийг хүлээж аваад чадвар нь хүрэхгүй болохоор чамаас та нараас боллоо гэж уйлаггах нь хариуцлагагүй зуд юм. Угсарсан авилгалын хавх, ухсан хулгайн нүхэндээ унахаа мэдсээр байж тэрийгээ нийгэмдээ нялзааж заваан залхаг байдлаа засрашгүй эрүүгийн замналаа “шударга ёсны бэлгэдэл,эрх чөлөөний утга учир” хэмээн эндүүрдэг сэрүүн зүүднээсээ сэрэх цаг болжээ. Ард түмэнд ил тод эрх зүйт төр хэрэгтэй


Сэтгэгдэл

Хууль бол цаас. Амьдрах үзэл суртал лав биш. [66.181.184.209] 2024-04-26 22:32:53

Хууль юүг ч өөрчилж чадахгүй. 20-30 жилийн дараа авлигал Монголд байж л байна, Бүүр ч их газар авчихсан байна. Учир нь өнөөгийн Монгол хүчтэй шашингүй, Бурханд туштай шүтэгчидгүй, боломж завшигч буюу оппортунистуудаар дүүрсэн, боловсрол нимгэн ард түмэнтэй. "Үгүй" гээч. Байдлыг ХҮЧТЭЙ, ШИНЭЧЛЭГДСЭН ШАШИНД тулгуурласан үзэл суртал л өөрчилнө.

ЗОЧИН [202.126.91.148] 2024-04-26 16:06:31

АВИЛГАЛ ХУЛГАЙГ СЭРГЭЭН МАНДУУЛСАН ЭНХБАЯР, ЭЛБЭГДОРЖ НАРЫН ФРАКЦЫН ХУЛГАЙЧУУДЫГ ҮР УДМААР НЬ УСТГАЖ БАЙЖ АРИЛНА

Зочин [66.181.171.98] 2024-04-26 11:29:05

Майнай улсад 700 гаруй хууль мөрдөгдөж байна. Монголын хууль гурав хоног гэдэг их эртнээс яригддаг үг. Олон хэрэгжддэггүй хуультай байснаас иргэнийхээ ёс зүйн хүмүүжлийг өлгийтэйгээс нь эхлүүлэх аян л дээр


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.