Он гарсаар “11-11” төвд нийгмийн даатгалын асуудлаар 1029 гомдол иржээ

Aдмин / Нийгэм

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон. Энэ хүрээнд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын удирдлагууд ажиллаж, иргэдийн санал, хүсэлтэд хариулт өглөө.

Он гарсаар эхний улирлын байдлаар нийгмийн даатгалтай холбоотой санал, хүсэлт, гомдол 11-11 төвд 1029 ирснээс дийлэнх нь ажилгүйдлын болон жирэмсний, амаржсаны тэтгэмжийн хүсэлт, хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн хуудсаа цахимаар илгээж чадаагүй зэрэг байжээ. Мөн нийгмийн даатгалын систем доголдсоноос хүндрэлтэй байсан, тус газар утсаа авдаггүй, хариу өгдөггүй зэрэг гомдол, санал хамгийн олон ирсэн байна.


Сэтгэгдэл

zaya [39.154.234.159] 2024-04-21 22:32:41

1111 utsand gomdol meduulsench arga hemjee awdaggui.1111 n ajiltan hunii gomdol sanaliig uguisgdeg.Manaih daraagiin shatnii baiguulga gej heldeg

Иргэн [66.181.189.27] 2024-04-20 20:08:48

Бүх үйлчилгээ цахимжаад байхад нийгмийн даатгалын систем нь өдийг болтол засагдаагүй, утсаа авдаггүй нэн хүндрэлтэй байсаар. Заавал өөрийн биеэр очиж асуудлаа шийдэх ёстой юмуу?

Зочин [202.179.21.241] 2024-04-21 20:50:20

Харин тийм, өнөөдөр шалгатал засагдаагүй л байна. Засагдаагүй байж болно тэгвэл хуудсан дээр хүний анхаарал татах газар засаагүй хүлээж л байгаарай ! гэдэг юм уу мэдээлэл тавьж болно. Хамгийн гол алдаа нь ямар ч мэдээлэлгүй, хүмүүст шуурхай тодорхой мэдээлэл хаа сайгүй тавиад байвал бид бас болоогүй хэвээр байгаа юм байна гэж мэдэж авна. мэдээлэлгүй болохоор ганцхан минийх болоогүй байна гэж бодоод утасдах цзахиа бичих биөэр очих гээд бүх ядаргаатай аргуудыг сонгож байна,.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.