Монгол оюутнууд 7.8 сая төгрөгийн өртөгтэй ЦАХИЛГААН МАШИН зохион бүтээжээ

Д.Тулга / Орон нутаг

mashin

“Монголын инновацийн 7 хоног–2017” үргэлжилж байна. Тус арга хэмжээний хүрээнд өчигдөр төв талбайд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд, инновацийн төв, лаборатори зэрэг өндөр технологийн 50 гаруй байгууллага оролцсон үзэсгэлэн болж өнгөрсөн юм.

Бид энэхүү үзэсгэлэнд тавигдсан нэгэн бүтээлийг онцлон уншигчиддаа хүргэж байна. Монголын үндэсний их сургуулийн 16 оюутан хамтарч хийсэн цахилгаан машины талаар тус сургуулийн оюутан Н.Амгалантай цөөн хором ярилцлаа. Эдгээр залуусын хийсэн ажил, бүтээсэн бүтээлд дутагдал бий ч залуус одооноос эхлэн бүтээн байгуулалт, зохион бүтээх ажилд ханцуй шамлан орж, инженерчлэлийн ур ухаантай болж буйд олзуурхан ийн ярилцав.

mashin

-АРЬС, ДОТОРХИ САЛОН, ХОЛБОЛТ ГЭЭД БҮГДИЙГ ӨӨРСДӨӨ ХИЙСЭН-

-Үзэсгэлэнд ямар шинэ шийдэлтэйгээр оролцож байна вэ?

-Монголын үндэсний их сургуулийн оюутнуудын зохион бүтээж хийсэн автомашинаар энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна. Бидний хийсэн энэ машин бензин тос ашиглахгүй, цахилгаанаар явдаг гэж хэлж болно.

-Хэдүүлээ нийлж хийсэн бэ?

-Монголын үндэсний их сургуулийн Уул уурхай, машин тоног төхөөрөмжийн дөрөвдүгээр курсын оюутнууд төгсөх курсын бүтээлийн ажил болгож диплом хамгаалалт дээрээ зохион бүтээсэн. Үүнд, Амгалан, Бат, Бат-Эрдэнэ, Баярцэнгэл, Гансүх, Ирлан, Мөнх-Эрдэнэ, Нямдорж, Одбаяр, Түвшинхишиг, Төгөлдөр, Өлзийбаяр, Цогбадрах, Цолмонбаатар, Эрдэнэзаяа нарын 16 хүүхэд бий.

-Зохион бүтээсэн машиныхаа хүчин чадлын талаар товч танилцуулахгүй юу?

-Уг машин нь бензин ашиглахгүй тул нарны хураагуур, нарны толиор хэрэглээний гэрэл дохиогоо шийдэж өгч байгаа юм. Хоёрдугаарт, “power” аккумлятороо 220 герцэд залгаад цэнэглэчихдэг. Ингэхээр гурван цаг цэнэглээд 100 км явах боломжтой болдог. Мотор нь 2.5 кВт. Моторынх нь өөрийн жин 24 кг байна. Манай машины сул тал одоогоор тормоз нь жаахан алгуур бариад байгаа. Цааш цаашдаа бид зохион бүтээхдээ үүнийгээ илүү их сайжруулах болно.

-Та бүхэн энэ машиныг бүтээхийн тулд хэр удаан хугацаанд ажилласан бэ?

-Дөрвөн сар гаруйн хугацаанд 16 хүүхэд ажилласан даа. Бид энэ машиныг хийхдээ шинэ төхөөрөмж гэх юм ашиглаагүй. Энгийн цахилгаан дээр хэрэглэдэг болон цахилгаан машинд хэрэглэгддэг төхөөрөмжүүд суулгаж өгсөн.

-Машиныг хийхдээ бэлэн арьс, салон зэргийг ашигласан уу, эсвэл бүгдийг нь шинээр хийсэн үү?

-Бид өөрсдөө хойд талыг нь хийц төмрөөр гагнаж хийсэн. Хойд талын мааждаг редуктороо бас токарьдаж янзалсан. Ер нь арьс, доторхи салон, холболт гээд бүгдийг өөрсдөө хийсэн. Эд ангиудаас худалдаж авахыг нь аваад, бүгдийг нь эхнээс нь хийж эхэлсэн.

mashin

mashin

-7.8 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТГӨӨР БОССОН-

-Бүгдийг эхнээс нь хийхэд хэдий хэмжээний зардал гарсан бэ?

-Нийт өртөг нь 7.8 сая төгрөг болсон.

-Оюутнууд өөрсдөө зардал мөнгөө гаргаж хийсэн үү?

-Тийм ээ, гэхдээ бид чинь оюутнууд учраас ээж, ааваасаа л зардлаа авч, энэ машиныг босогосон доо.

-Үзэсгэлэнд оролцож байгааг хүмүүс үзээд ямар сэтгэгдэлтэй байна вэ? Худалдаж авах, хийлгэх захиалга ирж байна уу?

-Хүмүүс маш нааштайгаар хүлээн авч байна. Бүгд “Монголчууд чадаж байна” гэдэг сайхан өнцгөөс харж, ойлгож байгаа. Зарах, худалдахын тухайд бид цаашид яг энэ чиглэлээрээ машин зохион бүтээгээд явах уу, эсвэл яг өөрсдийнхөө мэргэжлээр ажил хийгээд явах уу гэдэг шийдвэрээ гаргаагүй байна. Өөрсдөө үүнийг зохион бүтээгээд явъя гэхээр биднийг цалинжуулах ажлын байрнаас эхлээд тулгарах маш олон асуудлыг тооцоолж байж шийдвэрээ гаргана даа.

-Аюулгүй ажиллагааг хэрхэн хангасан бэ?

-Аюулгүйн тухайд тормоз л муутай болохоос бусад нь гайгүй. Гэхдээ тормозыг цаашид шийдвэрлэх байх.

-Туршилт хийж үзсэн үү?

-Хийсэн. Бид тийм хол явж үзээгүй ч гэсэн өгсөж, уруудахаас эхлээд ойрын зайд хэд хэдэн удаа туршилт хийсэн. Бартаат зам дээр ч явж үзсэн.

-Хийхэд хүндрэлтэй зүйлс байв уу?

-Үнэнийг хэлэхэд бид хэсэг хугацаанд шантарсан. Өвөл хийсэн болохоор ч тэр үү, идэр есийн хүйтэн эхэлчихсэн байхад гадаа ч нэг гарч, дотор ч нэг орж, гараж ч түрээслэж энэ бүхнийг хийж үзлээ. Шантрах үе байлгүй яах вэ.

-Хаана байрлаж байсан юм бэ?

-Бид гаражаа өөрсдөө зохицуулаад, Их наранд л хийсэн дээ. Таньдаг хүнийхээ гаражид хийсэн гэж хэлж болно.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

mashin

mashin

mashin

mashin


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.