Истамбулд дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал нээгдлээ

Д.Тулга / Орон нутаг

Өнөөдөр Истамбулын шинэ нисэх онгоцны буудлын нээлтийн ёслол болж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган болон дэлхийн өнцөг булан бүрээс удирдагчид оролцсон талаар “The Daily Sabah" мэдээлжээ.

Нисэх онгоцны шинэ буудлын нээлтийн үйл ажиллагаа Туркийн Бүгд Найрамдахчуудын 50 жилийн ойн өдөртэй давхцаж байгаагаараа онцлог болж буй аж. Энэхүү нисэх онгоцны буудлыг Лимак, Колин, Ченгиз, Мара болон Калён гэсэн гэрээт компаниудын консерциум барьж байгуулж буй юм байна. Ёслолын ажиллагаанд Туркийн Ерөнхийлөгч, Катарын эмир, Ираны Гадаад хэргийн сайд тэргүүтэй дэлхийн 18 орны 50 гаруй өндөр албан тушаалтан оролцжээ.

Истамбул хотын төвөөс 35 км зайд орших энэхүү шинэ нисэх онгоцны буудал нь 76.5 сая м2 газрыг хамарч буй бөгөөд дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болж буй юм. Нисэх онгоцны буудлын 1.3 сая м2 талбайг хамарсан үндсэн терминал ийнхүү нээгдсэнээр 90 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий бүтээн байгуулалт болж буй аж.

Өнөөдрийн байдлаар барилгын ажилд 10 мянган гаруй хүн, мөн Турк, гадаадын архитекторууд болон 500 гаруй инженер оролцож буй юм байна. Хар далайн эрэг дээр байрлах нисэх онгоцны шинэ буудал нь одоогоор бүрэн ашиглалтад ороогүй, бэлэн болсон хэсгүүдээ өнөөдрөөс эхлэн ажиллуулахаар төлөвлөсний дагуу 3750, 4100 метрийн урттай нисэх болон буух хоёр талбай нь ашиглалтад оржээ.

Арван жилийн дараа тус онгоцны буудал бүрэн баригдаж дуусах аж. Бүрэн ашиглалтад орсныхоо дараа нисэх буудлын нийт талбай 7690 га газар болон өргөжиж, жилд 200 сая хүнд үйлчлэх хүчин чадалтай, нисэх болон буух нийт зургаан талбайтай болох юм байна.

Нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зохицуулагч Кадри Самсунлу “Энэ онгоцны буудал Ази-Европыг холбох хамгийн чухал төв байх болно” гэж хэлжээ. Онгоцны буудлын дотоод заслыг Турк, Исламын уран барилгаас санаа авч хийсэн бөгөөд алтан зул цэцгийн хэлбэртэй агаарын хөдөлгөөний хяналтын цамхаг нь 2016 оны олон улсын архитекторуудын уралдаанаас шагнал авчээ.

Д.ТУЯА

turkey


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.