“SAMSUNG GALAXY S8” гар утас тавдугаар сарын 5-наас худалдаанд гарна

Д.Тулга / Орон нутаг

S8

Өнөөдөр /2017.05.03/ Samsung компанийн шинэхэн бүтээгдэхүүнүүд болох Galaxy S8, S8 Plus утаснууд албан ёсны нээлтийн ажиллагаа Шангри Ла зочид буудалд болж өнгөрлөө. Өнгөрөгч гуравдугаар сард танилцуулагдсан Galaxy S8 гар утас хоёр хоногийн дараа буюу тавдугаар сарын 5-ны өдрөөс Төв азийн улс орнуудтай зэрэгцэн Монголын зах зээлд албан ёсоор худалдаанд гарaхаар бэлэн болоод байна. Нил хар, цахирмаa саарал, агч шаргал гэсэн 3 өнгөний сонголттойгоор Samsung-ийн албан ёсны дэлгүүрүүд, MobiCom, Unitel болон Next Electronics-н салбаруудаар борлуулагдаж эхэлнэ.

S8

S8

S8

-САМСУНГ БРЕНДИЙН ШИНЭ УТАСНУУДЫН ДАВУУ ТАЛЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА-

Samsung брэндийн албан ёсны дэлгүүрүүд Тэнгис кино театрын замын урд СКАЙ ТЕДИ төвийн 1 давхарт, ШАНГРИ-ЛА МОЛЛ худалдааны төвийн 3 давхарт, ЭНКАНТО ОРГИЛ худалдааны төвийн 1 давхарт, хорооллын Номин худалдааны төвийн зүүн талд байрлах САНСАР худалдааны төвийн 1 давхарт болон И-МАРТ худалдааны төвийн 2 давхарт тус тус байрлаж байна.

Хязгааргүй дэлгэц

Galaxy S8 | S8+ ухаалаг утасны хязгааргүй дэлгэц нь туйлын нимгэн хүрээтэй бөгөөд тунгалаг, тасралтгүй үргэлжлэх шилэн нүүр бүхий нумарсан дэлгэц болон металл хүрээтэй нийлсэн гарт барихад илүү тав тухтай мэдрэмж өгөх дизайны төгс шийдэлтэй болсон.

Олон цонх зэрэг нээн ажиллуулах горим

Илүү урт дэлгэц дээр олон цонхтой зэрэг ажиллахад хялбар болсон нь видео үзэж байхдаа ч найзуудтайгаа чатлах гэх мэт олон цонхтой ажиллахад илүү хялбар болсон.

Шинэчлэгдсэн үндсэн товчлуур

Үндсэн товчлуур, үйлдэл буцаах болон нээлттэй байгаа цонхонд буцах товчлуурууд нь шинэчлэгдэж дэлгэц дээр байрлах болсон төдийгүй даралт мэдрэгчтэй, хэрэглэгч хүссэнээрээ өөрчлөх боломжтой зэрэг давуу талуудтай болсон.

Хамгаалалт

Galaxy S8 | S8+ ухаалаг утас нь нүдний солонгон бүрхүүлийг таньж ажиллах илүү өндөр түвшний хамгаалалттай болсон. Энэ нь таны хувийн мэдээлэл бусдад алдагдахаас сэргийлээд зогсохгүй утасныхаа түгжээг хялбархан тайлах, вэбэд өөрийн хэрэглэгчийн нэр, нууц үг ашиглан хурдан бас хялбархан нэвтрэх боломжийг олгоно.

Камер

F1.7 өрц болон сайжруулсан зураг боловсруулах технологийн тусламжтайгаар гайхалтай зураг дарах Dual Pixel 12MP үндсэн камертай. Энэхүү камер нь маш хурдан автоматаар фокус тааруулах, хөдөлж буй дүрсийг сарнилтгүй маш тод буулгах, гэрэл багатай орчинд ч тод, цэвэрхэн зураг дарах зэрэг олон чадваруудтай. F1.7 өрцтэй 8MP бүхий нүүрний камер нь Face Recognition буюу хүний царай таних автомат фокус тохируулагчтай болсноор гайхалтай селфи зураг авах боломжийг олгоно.

Ус болон тоосны найдвартай хамгаалалт

IP68 ус болон тоосны хамгаалалтын стандарт нь 1.5м хүртэл гүн усанд 30 минутын турш тэсвэртэй. Гар утас цэнэглэж байх үед утас норвол богино холболт үүсэхээс сэргийлж цэнэглэх үйлдэл автоматаар зогсох горимтой.

Хүчирхэг үзүүлэлт

Энэхүү утас нь олон үйлдлийг зэрэг хийхэд зориулагдсан Дэлхийн анхны 10нм бүхий хүчирхэг процессортой. Гар утсанд дагалдах сайжруулсан дууны технологи бүхий AKG чихэвчээр та дуртай дуугаа дуугаралтын өндөр чанартайгаар сонсох болно. Мөн түүнчлэн та нэмэлт санах ойны тусламжтайгаар өөрийн хүссэн бүхий л кино, дуу болон зургуудаа хүссэнээрээ хадгалах боломжтой. Хурдан бас утасгүй цэнэглэх технологи нь таны таалалд нийцэх болно.

S8

S8

ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

ХЭМЖЭЭ:

-Galaxy S8 : 148.9 x 8.0 мм, 155 гр

-Galaxy S8+ : 159.5 x 8.1 мм, 173 гр

ДЭЛГЭЦ:

-Galaxy S8 : 5.8”, Quad HD+ sAMOLED

-Galaxy S8+ : 6.2”, Quad HD+ sAMOLED

КАМЕР:

-Үндсэн камер: Dual Pixel 12 MP OIS (F1.7)

-Нүүрэн талын камер: 8 MP AF (F1.7)

ПРОЦЕССОР:

-Octa-core 8 цөмт, 10нм процессор

УС БОЛОН ТООСНЫ ХАМГААЛАЛТ:

-IP68 ус болон тоосны хамгаалалт нь 1.5м хүртэл гүн цэвэр усанд 30 минутын турш тэсвэртэй

СҮЛЖЭЭ:

-LTE Cat.16 (Улс болон оператор компаниас хамаарна)

БАГТААМЖ:

-Шуурхай санах ой: 4 GB

-Дотоод багтаамж: 64GB

-256 GB хүртэл MicroSD оролтоор нэмэгдүүлэх боломжтой

БАТАРЕЙ:

-Galaxy S8 : 3,000 mAh

-Galaxy S8+ : 3,500 mAh

S8

Самсунг Электроникс компанийн Монгол дахь төлөөлөгч Дөрветхан Серикжан:

-ШИНЭ ЗАГВАР ТАВДУГААР САРЫН 5-НЫ ӨДРӨӨС ХУДАЛДААНД ГАРНА-

-“Samsung galaxy S8 утасны онцлогийн талаар та товч танилцуулахгүй юу?

-S8 шинэ загвар маань өмнөх S7 edge загвараас хэд хэдэн давуу талтай болсон. Нэгдүгээрт, загварын хувьд нүүр нь тэр чигтээ дэлгэц болж “homebutton” товчлуур болон “samsung” бичгээ байхгүй болгосон. Барихад арай нарийн мөртлөө, илүү өргөн харагдах шийдлийг нэмсэн. Мөн хамгаалалтаа сайжруулж, нүдний бүрхэвчийг таньдаг болсон. Нүдний бүрхэвч нь хурууны хээнээс илүү хамгаалалттай байдаг бөгөөд утасны эзнээс өөр хүн хэзээ ч тайлах боломжгүй болж байгаа юм. Бас нэгэн давуу тал нь өмнөх загвар нь өөртөө 32 Gbt хадгалах ойтой байсан бол 64 Gbt болж өссөн байна. Энэ нь энгийн хэрэглээтэй ухаалаг гар утас хэрэглэгчдэд хангалттай бөгөөд хадгалах ойг нэмэгдүүлэхээр бол мемори карт нэмэх боломжтой. Нөгөө давуу тал нь бид өмнө өөрсдийн хоолойгоор хэлж байж мэдээллийг хайх боломжтой байсныг зургийг нь авахад ухаалаг утас өөрөө интернэтээс автоматаар хайлт хийдэг тохиргоотой болж байна. Энэ мэт маш олон давуу талууд энэ утсанд шингэсэн байгаа.

-Зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах вэ?

-Тавдугаар сарын 5-ны өдрийн баасан гаригийн өглөөнөөс Монгол улсад худалдаанд гарна. Samsung S8 нь 1.980.000 төгрөг, Galaxy S8 plus загвар нь 2.220.00 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдах болно. Нэрийн дэлгүүрүүдээр авсан тохиолдолд банкны 0 хувийн урьдчилгаа, 0 хувийн хүү, 12 сарын турш хувааж төлөх байдлаар гарч байгаа.

-Аль ч арилжааны банкаар дамжуулан авах боломжтой юу?

-Зөвхөн Хаан банк, Голомт банк болон Капитрон банктай хамтарч байгаа. Эхний 500 хэрэглэгч 300 мянган төгрөгийн бэлгийн багцтай байгаа.

-Камерын хувьд өөрчлөлт орсон уу?

-F үзүүлэлт буух тусам камерын үзүүлэлт сайжирдаг. Энэ удаагийн загварын F үзүүлэлт хоёр нэгжээр багассан байгаа. Урд камер нь өмнө нь автофокус хийдэггүй байсан бол одоо автоматаар фокус авдаг болсон.

-Сүүлийн үед ухаалаг утаснууд үйлдвэр рүү буцах тохиолдол гарах боллоо. Аюулгүй байдал болон баталгааг хэр өндөр түвшинд хангасан бэ?

-Note 7 утсанд ийм асуудал гарч, үйлдвэр рүү буцааж татсан. Асуудлыг шийдээд Солонгосын зах зээлд буцаагаад борлуулалтаа хийж эхлэх гэж байна. Гэхдээ манай зэх зээлд биш. Samsung S8 утасны хувьд Самсунг компанитай огт хамаагүй гурван төрлийн компаниар аудитын шалгалт хийлгэж, тест хийсэн. Тиймээс асуудал байхгүй гэсэн үг.

S8

Голомт банкны маркетингийн ахлах менежер С.Идэр:

-ЗЭС КАРТЫН ХЭРЭГЛЭГЧИД ТУС УТСЫГ 250-300 МЯНГАН ТӨГРӨГИЙН
ХӨНГӨЛӨЛТТЭЙ АВАХ БОЛОМЖТОЙ-

-Голомт банкаар дамжуулан “Samsung S8”, “Galaxy S8 plus” утсуудыг хэрэглэгчид хэрхэн авах боломжтой вэ?

-Голомт банк Самсунг брендтэй хамтран Голомт банкны дараа төлбөрт Зэс карт эзэмшигчиддээ зориулан Samsung S8, Galaxy S8 plus утаснуудыг 250-300 мянган төгрөг хүртэлх хөнгөлөлттэй үнээр авах эрх, боломжийг олгож байна. Тодруулж хэлбэл, та эдгээр утаснуудыг зээлээр авах гэж байгаа бол заавал олон төрлийн материал бүрдүүлж явах шаардлагагүй, Голомт банкны дараа төлбөрт “Зэс” картын харилцагч болвол шууд л картаа уншуулаад газар дээр нь утсаа авах боломжтой болж байгаа.

S8

Хаан банкны Бүтээгдэхүүний удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Ганцог:

-ХААН БАНКААР ДАМЖУУЛАН УРЬДЧИЛГААГҮЙ, ХҮҮГҮЙ
ХУДАЛДАН АВАХ БОЛОМЖТОЙ-

-Ямар давуу тал байгаа вэ? Хэрхэн худалдаж авах вэ?

-S8 утасны нээлттэй холбогдуулан Хаан банк, Самсунгтай хамтран хамгийн таатай нөхцлийг хэрэглэгчиддээ санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн зээлийн хүү болон урьдчилгаа төлөхгүйгээр 12 сарын хугацаатай зээлээр энэхүү утсыг авах боломжтой юм.

-Бид ямар баримт, материал бүрдүүлэх ёстой вэ? Эсвэл ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

-Үндсэн орлоготой байх ёстой. Өөрөөр хэлбэл, цалингийн юм уу бизнесийн орлоготой байх ёстой. Цалингийн орлоготой хүн бол цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, чээж зураг, утасныхаа нэхэмжлэлийг аваад очиход хангалттай.

Б.ГЭРЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

S8

S8

S8

S8

S8


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.