Барилгын салбарынхан иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

Д.Тулга / Орон нутаг

barilgaӨнөөдөр "Мишээл экспо" төвд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “BARILGA EXPO 2017” Олон улсын үзэсгэлэн яармаг нээгдлээ. Тус үзэсгэлэн нь “Орон сууц, ногоон барилга”-ын чиглэлээр 2017 оны 04-р сарын 28-30, “Барилгын материал, шинэ техник технологи”-ийн чиглэлээр 05-р сарын 05-07-ны өдрүүдэд тус тус болох аж.

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж, барилгын салбартаа брэнд болон танигдсан энэхүү үзэсгэлэн нь орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ногоон барилга, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид гээд 200 гаруй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн дээвэр дор төвлөрүүлж, иргэддээ хүргэдэг уламжлалтай.

Оролцогч компаниуд зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд хөнгөлөлт урамшуулал, хонжворт сугалаатай худалдаа явуулах бөгөөд иргэдэд зориулсан амины орон сууцаа өөрсдөө барих тухай, технологийн зөвлөгөө өгөх олон сургалт, семинар үнэ төлбөргүй зохион байгуулагдах юм байна.

Б.ГЭРЭЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.