Ухаалаг утсаа ширтэж явдаг зорчигчдод зориулсан гэрлэн дохио суурилуулжээ

Д.Тулга / Орон нутаг

Нидерланд гудамж-явган хүний замд гэрлэн дохио суурилуулалтаараа дэлхийд тэргүүлэх бололтой. Eerbek тосгонд суурилуулсан шиг явган хүний замын лэд гэрлэн дохионы төслийг ердөө сарын дараа Bodegraven хотод туршиж эхэлсэн байна. Энэ талаар “Curbed” цахим хуудаст мэдээлжээ.

Тус гэрэл нь энгийн гэрлэн дохиотой ижил ажиллагаатай, аюулгүй зам хөндлөн гарч болох үед ногоон лэд гэрэл асч, аюултай гэж үзвэл улаан гэрэл асдаг байна. Тус хотын замын хөдөлгөөн хариуцсан мэргэжилтэн “Хүн утсаа оролдож байх үед зөвхөн шал буюу доод хэсэг нүдний хараанд өртдөг учир энэ нь тун дажгүй санаа” хэмээн хэлжээ.

Гэвч зарим иргэд “Хотын эргэн тойронд маш олон гэрлэн дохио байхад тэдэнд зориулж нэмж гэрэл хийж, мөнгө дэмий үрж байна. Иргэдээ осолд өртөхөөс сэргийлж хийж байгаа нь сайшаалтай ч хэт буруу зуршилд хэвших нь аюултай” гэхчилэн дургүйлхэж буйгаа илэрхийлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.