Тендерийн урилга: Нүүрс нийлүүлэх

Д.Тулга / Шинжлэх Ухаан

nuurs

Огноо: 2017.06.21

Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс

Тендер шалгаруулалтын дугаар: ТН/ХЦШ-2017-01

Хөтөлийн “Цемент-Шохой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос 5,500 ккал-аас дээш илчлэгтэй нүүрс нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн материалыг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй тараана.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон ажлын туршлагын дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:

-Санхүүгийн тайлан: Аудитаар баталгаажуулсан сүүлийн 2 жил

-Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого жил тус бүр 500,000,000 төгрөгөөс багагүй байх

-Тендерийн хамт өөрийн санал болгож буй нийлүүлэх нүүрсний нийт үнийн дүнгийн 1%-тай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй банкны баталгаа ирүүлнэ.

Битүүмжилсэн тендерийн материалыг цахим хэлбэрээр ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй бөгөөд хүчингүйд тооцох болно.

Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагаас өмнө доорхь хаягаар зөвхөн бичгээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 07 дугаар сарын 07 -ны өдрийн 10:30 цагаас нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорхь хаягаар авч болно.

Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Хөтөл “Цемент-Шохой “ ХК-ийн захиргааны байр

Утас: 9910-9177, 9908-0523

Факс: 7036-8368

И-мэйл: info@khutulcement.mn, khutul.llc@gmail.com

Тендерийн материал татах


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.