С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Вашингтон хотноо ажлын айлчлал хийж байна

Д.Тулга / Орон нутаг

anУИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Олон улсын бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн урилгаар АНУ-ын Вашингтон хотноо ажлын айлчлал хийж байна. Айлчлал 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Олон Улсын Бүгд найрамдахчуудын Хүрээлэнгийн Ерөнхийлөгч ноён Даниль Твинин УИХ-ын Гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ нарын албан ёсны уулзалтаар эхэлжээ.

Уулзалтаар АН, ОУБНХ хооронд хамтын ажиллагааг улам гүнзгийлүүлэх, бүс нутгийн хэмжээнд ардчиллыг бэхжүүлэх Монголын оролцоо, үйл ажиллагааг идэвхижүүлэх чиглэлээр тодорхой хамтарч ажиллах талаар талууд санал солилцсон байна.

Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ, АЭХ-ны Тэргүүн, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, АН-ын ГХСХГ-ын дарга Ш.Батцэцэг, Хэнтий аймгийн АН-ын дарга, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Ш.Батдэлгэр, Төв аймгийн АН-ын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Д.Баярбат, Өмнөговь аймгийн МоАХ-ны Тэргүүн Х.Түмэнбаяр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, АЗХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Н.Шижиртуяа нар байлцжээ.

2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш Улсын Их Хурлын Гишүүн, Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчдийг Америкийн Нэгдсэн Улсын Бүгд Найрамдах Намын Үндэсний Хорооны дарга ноён Боб Падучик тэргүүтэй намын удирдлагууд хүлээн авч уулзсан байна.

Уулзалтаар хоёр намын тэргүүнүүд улс төрийн намуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Ардчиллыг бүс нутгийн түвшинд тууштай хөгжүүлж яваа Монголын Ардчилсан намын шинэчлэлийн бодлогыг талархан дэмжих, улс төрийн намууд хооронд арга туршлага тогтмол солилцох, мэдээлэл, сургалтын төрөлжсөн арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар харилцан санал солилцжээ.

Монгол Улс Төв болон Зүүн хойд Азийн өргөн уудам нутагт ардчилсан нийгмийн тогтолцоог жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө тууштай тэмцэж буй цорын ганц орон гэж ноён Боб Падучик өөрийн үгэндээ онцлон тэмдэглэв. Уулзалт халуун дотно, ажил хэрэгч болж өнгөрсөн аж.

Д.ТУЯАan

an


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.