“Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сургалт болов

Д.Тулга / Боловсрол

tsetserleg

Өнөөдөр цэцэрлэгийн эрхлэгч, тогооч нарт зориулсан “Цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг дээшлүүлэх боломж ба шийдэл” сэдэвт сургалт боллоо. Тус сургалтыг БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн Боловсролын газар, ШУТИС Үйдвэрлэл технологийн сургууль, Шим тэжээл судлалын төв хамтран зохион байгуулсан байна.

Цэцэрлэгийн насны хүүхэд нь хоногийн ихэнх цаг буюу найм эсвэл 24 цагийг цэцэрлэг дээрээ өнгөрүүлдэг. Энэ нь тэдний хоногт авах нийт илчлэг, шимт бодисын 75-80 хувийг цэцэрлэг хангах шаардлагатай гэсэн үг. Төрөөс нэг хүүхдийн өдрийн хоолны түүхий эдэд 1650 төгрөг төсөвлөдөг аж. Хэдийгээр бага мөнгө мэт боловч, үүгээр авах ёстой шим тэжээлийг хангахуйц илчлэг сайтай хоолоор хангах боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Сургалтаар цэцэрлэгийн тогооч нар онолын хичээлээс гадна цэцэрлэгийн хүүхдэд өгч болох давсгүй, чихрийн агууламжийг бууруулсан хоолны технологи ажиллагаа, илчлэг, шимт бодисын тооцоо хийж сурахаас гадна шинэ хоол туршиж үзэх юм.

Улс үндэстний хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээлийн асуудал нь нийгмийн тогтвортой байдал, эдийн засаг, тусгаар тогтнолын нэгэн баталгаа тул төрийн бодлогын үндсэн чиглэлийн нэг хэмээн үздэг байна. Тиймээс зөв зохистой хооллолтоор дамжуулан тэдний бие махбодийн болон оюун ухааны хөгжлийг дэмжиж, бие, сэтгэхүйн хувьд эрүүл иргэнийг төлөвшүүлэх нь цаашдаа улс орны эдийн засаг, нийгэм, иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлөх үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж чаддаг аж.

Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад нийслэлийн 100 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид оролцож байна.

П.УРНАА

tsetserleg


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.