“Самсунг” корпораци Galaxy S9, Galaxy S9+ загваруудаа танилцуулав

Д.Тулга / Орон нутаг

S9+"Mobile World Congress 2018" чуулганы хүрээнд "Самсунг" корпораци Барселонд шинэ ухаалаг утсуудаа танилцуулсан бөгөөд ирэх сарын 2-ноос захиалгаа авч эхлэх талаар ТАСС агентлаг мэдээлэв.

Шинэ утсууд ОХУ-д ирэх гуравдугаар сарын 16-ны өдрөөс борлуулагдаж эхлэх бөгөөд энэ сарын 25-наас урьдчилсан захиалга авах ажээ. Үнийн хувьд Galaxy S9 нь 720 ам.доллар бол Galaxy S9+ нь 840 ам.доллар байх юм байна. Тэдгээр утсууд "хар очир алмааз", "титан", "хэт ягаан" гэсэн гурван өнгөтэй байх аж.

S9+

Galaxy S9 ухаалаг утас нь 5,8 инчийн quadHD Amoled дэлгэцтэй, 4GB-ын санах ойтой, 64GB багтаамжтай бол Galaxy S9+ нь 6,2 инчийн quadHD Amoled дэлгэцтэй, 6GB санах ойтой, хоёр төрлийн буюу 64 GB-256 GB багтаамжтай. “Самсунг” корпораци Galaxy S9 загварынхаа камерыг ухаалаг гар утасны хамгийн шилдэгээр нэрлэжээ. Galaxy S9 загвар нэг камертай бол Galaxy S9+ загвар нь хос камертай юм байна.

S9+“The Business Insider”-т мэдээлснээр, S8 загвар дээр хурууны хээ уншигчийг камерны хажууд байрлуулсан нь хэрэглэхэд түвэгтэй болж, хэрэглэгчид ихээхэн шүүмжлэл гаргасан тул S9 дээр энэ алдаагаа засаж, камерны дор байрлуулжээ. Хоёр загварын Wide f/1.5 aperture үзүүлэлт нь камерны гэрэл мэдрэмтгий чанарыг өсгөж байгаа тул харанхуй орчинд сайн зураг буулгах аж.

Galaxy S9 загваруудын камер өөрөө бие даасан санах ойтой болсон тул илүү хурц тод зураг буулгадаг болжээ. Нэг удаа зураг авахад богино хугацаанд 12 дүрс буулгаж, тэндээсээ эвлүүлж чанартай зураг гаргах замаар ажилладаг байна. Хоёр загвар хоёул slow-motion горимд секундэд 960 frame удаашруулсан дүрс бичнэ. Гэхдээ энэ дээд хязгаарт хүрэхийн тулд зөвхөн 720p HD горимд бичих аж. Харин 1080p HD горимд 240 frame/second дүрс бичих нь.

S9+Хөдөлгөөнт эможиг 100 янзын нүүрний хэлбэрээр үүсгэдэг болжээ. Galaxy S9-үүдэд Qualcomm компанийн Snapdragon 845 шинэ процессор суулгасан байна. Bixby хувийн туслагч нь Galaxy S9-ийн камераар харагдаж байгаа текстийг сонгосон хэл рүү орчуулдаг болж, нийт 54 хэл дэмждэг болжээ. Мөн Bixby нь камераар харагдаж байгаа хоолыг таньж, хэр хэмжээний илчлэгтэйг хэлдэг байна. Samsung Health аппликэшнтай холбосноор хүнснээс авч байгаа илчлэгээ тооцоолж, хөтөлдөг болжээ.

Galaxy S9-ийн чанга яригчийг дахин нэгээр нэмэгдүүлж, стерео дуугаралттай болгосноор Loudspeaker горимд ярихад илүү чанга, тод сонсогддог болсон байна. Мөн дуу хөгжим тоглуулахад чанартай сонсогдох ажээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.