НЗДТГ: Цахилгаан автомашины цэнэглэгч станц байгуулах ААН-тай хамтран ажиллана

Д.Тулга / Орон нутаг

Нийслэлийн Засаг даргын тамгын газар цахилгаан автомашины цэнэглэгч станцыг авто зогсоолуудад өөрийн хөрөнгөөр суурилуулах, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Төслийн саналд цэнэглэгч станц байгуулах төлөвлөгөө, станцын хүчин чадал, техник үзүүлэлт, төлбөрийн санал, мөн аж ахуйн нэгжийн хүний нөөц, санхүүгийн чадавх зэргийг тусгаж өгөх аж. Хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжийн төслийн саналыг ирэх сарын наймны өдөр хүртэл Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээн авах юм.

Хотын удирдлагууд автомашины яндангаас ялгарах хорт утааг багасгах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлд шат дараалсан арга хэмжээ авч байна. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сарын нэгнээс эхлэн цахилгаан тэжээлт автомашиныг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй оролцуулж, зам ашиглалтын төлбөрөөс чөлөөлсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/271 дүгээр захирамжаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан тэжээлт автомашины хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлаад байгаа юм.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.