Хөврөл шилжүүлэн суулгах технологи ашиглаж, ашиг шим сайтай тугал гаргаж авах боломжтой гэв

Д.Тулга / Орон нутаг

howrol

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Мал Аж Ахуй Биотехнологийн Сургууль, Амьтны биотехнологийн профессорын баг, инновацийн төслөөс "Хөврөл шилжүүлэн суулгах технологи-Монголд" нэртэй олон улсын хурал боллоо. Энэхүү хөврөл шилжүүлэн суулгах технологи Монголд нэвтэрснээр ашиг шим сайтай малын тоог өсгөж, нэг малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм байна. Өөрөөр хэлбэл, жилд нэг үнээнээс нэг л тугал гардаг. Хөврөл шилжүүлэн суулгах технологи ашигласнаар ашиг шим өндөртэй үхрийн үр хөврөлийг өөр төрлийн үнээний саванд суулган ашиг шим сайтай үхрийн 20 тугалыг нэг жилийн хугацаанд гаргаж авах боломжтой аж.

Энэ талаар ХААИС багш, доктор Г.Энхманлай "Нэг үхрийг зохиомлоор хээлтүүлэхэд ойролцоогоор 50 мянган төгрөг байдаг. Харин хөврөл шилжүүлэн суулгахад 500-800 мянган төгрөгний үнэтэй. Гэвч ач холбогдол хамаагүй өндөр. Өөрөөр хэлбэл зохиомол хээлтүүлгээр 10 жилийн дараа гарах малын ашиг шимийг хоёр жилийн дотор хөврөл шилжүүлэн суулгах технологи ашиглаж бий болгох боломжтой. Сэлэнгэ аймагт сайн үйлдвэрийн зургаан үнээнээс хөврөл авч, 60 Монгол үнээнд суулгах гээд бэлдсэн байна. Нэг үхрээс нь арван сайн төл гаргаж авна гэж тооцсон. Энэ технологийг ашигласнаар цаашдаа тэр гарч ирсэн 60 тугалаас дахиад 600 тугал ч гаргах боломжтой” гэжээ.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.