Монголчуудын бүтээсэн цахилгаан машин Олон улсын үзэсгэлэнд тэргүүлжээ

Д.Тулга / Орон нутаг

БНХАУ-ын Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи” Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-21ны өдрүүдэд болсон байна. Тус үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн “Билиг” Дээд сургуулийн дэргэдэх “Билиг” эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон оролцсон байна.

Д.Дорлигжавын удирдсан баг үзэсгэлэнд өөрсдийн зохион бүтээсэн “SALVO буюу аянган мотор” нэртэй цахилгаан автомашинаараа анх удаа оролцож, хөдөлгүүрийн төрөлд тэргүүн байр эзэллээ. Уг машин нь өөрийгөө цэнэглээд явдаг, гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглэх шаардлагагүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй, хамгийн энгийн гэдгээрээ шалгарчээ. Үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2,500 гаруй шинэ технологи бүхий машин тавигдсан байна.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.