БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Эрхүүгийн их сургуулийн хүндэт профессор болов

Д.Тулга / Боловсрол

Tsogzolmaa

Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойн арга хэмжээнд салбарын сайд болон төгсөгчийн хувиар уригдан оролцож буй БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өчигдөр тус сургуулийн Хүндэт профессор цолоор шагнагдсан байна. Тэрбээр 1986-1992 онд Эрхүү хотын Багшийн дээд сургуулийн түүхийн факультетэд суралцаж байсан ч, өдгөө тус сургууль нь Эрхүүгийн улсын их сургуулийн бүрэлдэхүүн сургууль болжээ. Иймд тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр түүний боловсролын салбарт оруулж буй хувь нэмэр, төгссөн сургуулийнхаа нэр хүндийг өндрөөр өргөж явааг үнэлэн Хүндэт профессор цол олгохоор шийдвэрлэсэн аж.

Энэ тухай Эрхүү хотын Амбан захирагч Д.В.Бердников хэлэхдээ, “Эрхүүгийн улсын их сургуулийн 100 жилийн ойд өргөн бүрэлдэхүүнтэй ирсэнд хотын Амбан захирагчийн хувиар талархаж буйгаа илэрхийлээд “Эрхүү-Монголын харилцаа 1926 онд анхны 26 монгол оюутан Эрхүүд суралцахаар ирсэн цагаас эхэлсэн. Энд сурч төгссөн монгол оюутнуудын дундаас Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, академич Б.Ширэндэв, Ерөнхий сайд асан П.Жасрай тэргүүтэй Монголын үе үеийн сэхээтнүүд төрөн гарсанд бид бахархаж явдаг” гэжээ.

Мөн Эрхүүгийн улсын их сургуулийн ректор И.В.Бычков Ц.Цогзолмаа сайдад Хүндэт профессор цол олгох үеэрээ “Манай сургууль, манай хотод сурч төгссөн олон монгол оюутнуудаар бид бахархаж явдаг. Тэр бахархлын нэг нь өдгөө Монгол Улсын дөрвөн том салбарыг хариуцан ажиллаж буй, манай сургуулийн Түүхийн факультетийн төгсөгч Ц.Цогзалмаа гэж бид үзсэн учраас энэхүү Хүндэт профессор цолоор бахархалтайгаар шагнаж байна. Таныг өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд баярлалаа. Цаашдын ажилд чинь улам их амжилт хүсье” гэжээ.

П.УРНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.