Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв

Д.Тулга / Гадаад мэдээ

trumpӨнгөрсөн бямба гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хугацаанд АНУ Истамбул дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан Жамаль Хашоггийн үхлийн талаар “маш ноцтой баримт” дэлгэхээ мэдэгдсэн талаар ТАСС агентлаг уламжлав.

Трамп хэлэхдээ "Сэтгүүлчийг хэн хөнөөсөн талаар мэдээлэх болно. Аймшигтай хэрэг болсон байсан" хэмээн онцлон тэмдэглэжээ. Тэрээр “Бид аллагын талаар ирэх нэг дэх өдөр юм уу, хоёр дахийн аль нэгд мэдээлэх болно” гээд, сүүлд хоёр дахь өдөр болгон тогтсон байна.

Өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп онгоцоор нисэж явахдаа Тагнуулын төв газрын дарга Жин Хэспелтэй утсаар ярьжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт тэрээр Тагнуулын төв газрын олж авсан мэдээллүүд урьдчилсан байдлаар эхнээсээ тодорхой болсон талаар тэмдэглэжээ. Тэрбээр "Одоохондоо шийдвэр гараагүй. Хэтэрхий эрт байна" хэмээн мэдэгдсэн байна.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.