850 сурагч иргэний андгай өргөнө
Монголын залуучуудын холбооноос өнөөдөр Ерөнхий сайдын ивээл дор “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг орон даяар 16 дахь жилдээ Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулах гэж байна. Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны өдрийг тохиолдуулан зохион байгуулагддаг. Их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцдог.
“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг онцлогтой юм.
Г.ИТГЭЛ
Сэтгэгдэл