Гамшигт үзэгдлийн улмаас дөрвөн аймгийн 50 сумын цахилгаан тасарчээ

Д.Тулга / Технологи

tsahilgaanӨнгөрсөн бямба гаригт Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн нутагт болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас Увс аймгийн Түргэн сумын цахилгаан дамжуулах агаарын шугамын 220 кВ-ын 4, Өмнөговь суманд 110 кВ-ын 9 нийт 13 төмөр тулгуур багана унасан байна.

Цахилгаан дамжуулах агаарын шугамын төмөр тулгуур багана унасны улмаас Баян-Өлгий аймгийн 12, Говь-Алтай аймгийн 5, Ховд аймгийн 15, Увс аймгийн 18, нийт 4 аймгийн 50 суманд цахилгаан тасарчээ.

Үүссэн нөхцөл байдлыг арилгахаар “Баруун бүсийн эрчим хүчний систем” ХХК, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-ийн ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Мөн “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ХХК-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаанбаатараас хөдөлжээ.

Увс аймгийн Дулааны 1, 2-р станцууд бага температураар дулаан түгээж эхэлсэн бөгөөд хэрэглээний ус өгсөн, унасан шугамын сэргээн засварлалтын ажил үргэлжилж байгаа аж. Тус аймгийн Онцгой комиссын төв штаб 24 цагаар жижүүр гарган ажиллажээ.

Д.ТУЯА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.