“Шинэ эхлэл” сургуулийн захирал 10 сая төгрөгийн хахууль авчээ

Д.Тулга / Боловсрол

atg
АТГ-аас Кэмбрижийн сургалттай Ерөнхий боловсролын "Шинэ эхлэл" дунд сургуулийн захирал Л.Эрдэнээг 11 дүгээр сарын 10-ны өдөр саатуулж, бусдаас хахууль авсан үндэслэлээр яллагдагчаар татсан талаар бид өмнө мэдээлсэн. Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад “С.Эрдэнэ нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2019 оны хичээлийн жилийн зургаадугаар ангийн элсэлтийн шалгалтад бусдыг хууль бусаар тэнцүүлж, үүнийхээ төлөө ээж О-ээс нь энэ оны зургадугаар сарын 23-нд 10 сая төгрөгийн хахууль авсан” гэдгийг тогтоосон байна.

Ингэснээр Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Б.ГЭРЭЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.