ФОТО: Үе үеийн 55 зохиолч, яруу найрагчийн хөргийг 25 зураач урласан үзэсгэлэн дэлгэгдлээ

Д.Тулга / Энтертайнмент

Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байна. Зохиолчдын эвлэлээс ойн хүрээндээ хэд хэдэн ажил төлөвлөсний нэг нь Яруу найргийн үндэсний төвөөс зохиож буй “Яруу найрагчдын хөрөг” үзэсгэлэн юм. Энэхүү үзэсгэлэнг МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Лхагва санаачлан, хөрөг зураг бүрийн дор найраг тэрлэн дэлгэжээ. Үзэсгэлэн хамтран зохион байгуулагч “Best art gallerey”-д энэ сарын 3-10-ны өдрүүдэд гарна.

“Яруу найрагчдын хөрөг” үзэсгэлэнд нийт 55 зохиолч, яруу найрагчийн хөргийг 25 зураач урласан байна. Үзэсгэлэгийн зургуудыг Монголын хөрөг зургийн нэрт мастер МУСГЗ Н.Орхон, МУСГЗ Д.Гунгаа, МУЭ-ийн шагналт зураач Н.Орсоо, Б.Насанцэнгэл, Ц.Болд, С.Ганболд, Ч.Алимаа, Ц.Батжаргал, МУЭ-ийн гишүүн зураач С.Алтангэрэл, Д.Батбилэг, МУЭ-ийн гишүүн зураач С.Баярбаатар, Т.Найманчулуун, С.Чулуунбаатар, Б.Хонгорзул,Б.Отгонтүвдэн, Ц.Баттөр, А.Өлзийжавхлан, Т.Өлзийжаргал, С.Мөнхбаатар, Л.Давааням,Л.Баярцэцэг, Г.Сэр-Од, Зураач Х.Ганбат, П.Бат-Орших, Ө.Эрдэнэбулган, Х.Баяр, М.Болортуяа нар зуржээ. Үзэсгэлэнд Монголын шинэ үеийн утга зохиолын их өргөөний тулгыг тулж, галыг бадраалцсан С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нараас эхлээд үе үеийн найрагчийн хөрөг дээжлэгдэн дэлгэгдсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.