БАРИМТ: Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ПРОКУРОРЫН ҮНДЭСЛЭЛ ИЛ БОЛЛОО

Админ / Улстөр

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Энэ дагуу өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжсэнгүй.

Үүр цайтал хуралдсан хуралдаанаас дээрх гишүүдийг шалгах үйл ажиллагаанд бүрэн эрх нь саад болохгүй гэх үндэслэлийг гаргав.

ТЭГВЭЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООС ДЭЭРХ НЭР БҮХИЙ ДӨРВӨН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ БОЛСОН ҮНДЭСЛЭЛИЙГ ХЭРХЭН ТАЙЛБАРЛАСНЫГ БАРИМТААР ХҮРГЭЕ.

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хувьд дээрх гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан гэдгийг доорх албан бичигт онцолжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАН ЖДҮХС-ИЙН МӨНГИЙГ ЭХНЭРИЙНХЭЭ ДАНСААР
АВСНЫХАА ДАРАА БАНКААР ХҮҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн Г.Солтаны хүүгийн компани ЖДҮХС-аас зээл авсан. Ингэхдээ зээлийн шалгуур хангаагүй байна. Тодруулбал, тус компани нь Жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага биш бөгөөд барьцааны материалыг дутуу бүрдүүлсэн байсан аж. Мөн зээлийн мөнгө Г.Солтан гишүүний эхнэрийн данс руу орж банкаар хүүлэгджээ.

Улсын ерөнхий прокурорын ҮНДЭСЛЭЛД:

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ЖДҮХС-аас 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А-88 дугаартай тушаалаар “Монгол Шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт АТГ, Цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Г.Солтан нь Малын тэжээлийн үйлдвэр эрхлэхээр төсөл бичиж, өөрийн хамаарал бүхий компанид” төслийг дэмжиж жижиг дунд үйлдвэрийн сангаас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн албан бичгийг хүргүүлж түүнийг А-88 дугаартай тушаалаар дэмжиж “Монгол шаазан” ХХК-д 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэрийг гаргажээ. Энэ нь УИХ-ын гишүүн эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэх ажиллагаанд саад учруулна. Тиймээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ДАМБА-ОЧИР ЖДҮХС-ААС БАРЬЦААГҮЙ ЗЭЭЛ АВСАН ГЭВ

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шалтгаанаа тайлбарлахдаа “Жирийн иргэн бол хуульд шаардлагатай бичиг баримт, зээлийн материал олгохдоо ийм барьцаа, ийм зүйл бүрдүүлнэ гэж зээлээ авдаг. Гэтэл УИХ-ын Д.Дамба-Очир ганцаараа барьцаагүй зээлийн гэрээ, барьцаагүй зээл авсан байгаа юм. Тиймээс энэ хүний асуудлыг шалгаж оруулж ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийн компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү тань өөр хүнтэй хамтран уул уурхайн хайгуул хийх гэж оролдсон асуудал үүссэн” гэлээ.

Д.ДАМБА-ОЧИРЫН ҮНДЭСЛЭЛД МӨН Г.СОЛТАНТАЙ БҮРЭН ЭРХ НЬ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛНА
ГЭСЭН АДИЛ ТАЙЛБАРЫГ ДУРДЖЭЭ.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД ӨӨРИЙН БУСДАД ТӨЛӨХ ӨРИЙГ БАРАГДУУЛАХ
ЗОРИЛГООР ЖДҮХС-ААС ЗЭЭЛ АВСАН УУ

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРООС ИРҮҮЛСЭН ҮНДЭСЛЭЛД: Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар УИХ-ын гишүүн Л.Энхболд нь өөрийн бусдад төлөх өрийг барагдуулах зорилгоор Х тайлантай басан автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг иргэн Ч-ийн нэр дээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 4380 дугаартай төслийг дэмжихийг хүссэн бичгийг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлснийг шийдвэрлэж 950 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-аас гаргаж өгсөн байна. Уг хэргийг шалгах ажилд түүний бүрэн эрхийг саад учруулна гэж прокуророос үзэж байгаа аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААС ХАСАГДСАН
КОМПАНИД ЗЭЭЛ АВЧ ӨГСӨН ҮҮ

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь УИХ-ын гишүүн Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа ЖДҮХС-аас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор мейк” ХХК-нд 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход нь хамтран оролцсон ь Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4-р зүйлүүдийг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахв хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох УИХ-ын гишүүн эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.


Сэтгэгдэл

Өндөр настан [103.229.120.165] 2019-03-11 20:31:57

Энэ Батзориг гэгч этгээд л эрх мэдэл албан тушаалаа удаа дараа урвуулан ашигласан байна даа. Энэ хүн л авилгал аваад зээл өгөөд байсан шиг ойлгогдож байна.Ямар ч байсан яаж шийдэхийг нь ард олон хүлээх л үлдлээ.

Батнасан [66.181.167.49] 2019-03-05 10:00:12

Зайлаад өгөөч дээ Монголын төрөөс та нар боломж бололцоо бүх юм хулгайлсан новшнууд

Зочин [202.179.2.210] 2019-03-05 00:03:20

энэ хэдэн амьсгаануудыг харахаар үнэхээр хамаг дургүй хүрээд байх юм. Зүгээр л хуулийнх нь дагуу шалгаад тохирсон ялыг нь өгч чадах эх оронч зоригтон шүүгчид байна.

Зочин [122.201.22.146] 2019-03-04 21:45:14

Үхэр Ж.Энхбаяр, шуналт мэнгэт Содбаатар, гурил Болочулуун, сэлэм Хүрэлсүх гээд бусад новшнууд яасан бэ?

Зочин [112.72.12.8] 2019-03-04 19:21:36

ИЙМ ХУЛГАЙЧДЫГ ЯМАР НОВШНУУД СОНГОДОГ БАЙНАА

yasan hetsv [185.39.141.202] 2019-03-04 18:28:01

yamar hetsvv yum be . 2 hulgaich bie bie hulgaich gej oriloh .. olonhi hulgaichid ni olnooroo tvree bariad hir haldaadaggvi . tsuun hulgaichid ni hvcsen muhusduj guagchildah ... olon hulgaichid ard tvmend taalagdahiin tuld tsuun tonuulchdiinhaa bugsiig uhaj tachaaldah .. olon bolson hulgaichid dotor . ard tvmnii diu hooloi vnench gishvvdiig durdah hetegtei . shine shudraga gishvvdiin ehlvvlsen ajliig ard tvmen zogsoolgvi vrgeljlvvlmeer baidag .. hetel tednii svvdert nuugdan ulaan amia hoohoilson ulugchingvvdiig bodohoor . ene ih hurliig taraachihmaar . .. negent ner nvvree barsan hulgaich opshorchin nvvrschid ichsendee taraana gej orlildoh . tedend ene ulsiin san humrug ugaasaa sonin bish ...songuuli yavuulahad bas l 10 20 ter bum ard tvmnii halaasnaas gardgiig meddeg uchiraas tarii gej charlah 27 ulugchingvvd

ЖДҮ-чид [122.201.22.146] 2019-03-04 17:53:29

Үхэр Ж.Энхбаяр, шуналт мэнгэт Содбаатар, гурил Болочулуун, сэлэм Хүрэлсүх гээд бусад новшнууд яасан бэ?

ЗОЧИН [202.131.233.190] 2019-03-04 16:39:25

НӨГӨӨ Ж.ЭНХБАЯР, ПЯЛДАГА ГЭХ УНДАРМАА БИЛҮҮ ТЭР 2 ХААЧСАН БЭ, ЕРНӨ ОДОО ЭНЭ УИХ-ЫГ ТАРААХ ГАНЦ ЗАМ Л БАЙНА, ИЙМ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫН ХАМГААЛАХ, ХОРГОДОХ ГАЗАР, ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЭНЭ УИХ ОРШИХ,ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ, ТА НАР ТӨРИЙН ОРДОНД ОРОГНОХ БИШ, ТАРААД ГЭР ГЭРТЭЭ ХАРЬЦГАА.

зочин [103.206.195.166] 2019-01-23 12:56:46

Гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудал цаг хугацааны асуудал. Ерөнхий прокурор энэ асуудлаа УИХ-ын даргын асуудлыг шийдвэрлэсний дараа их хуралд оруулж ирсэн бол саналын дагуу шийдэгдэх байсан. Энх-Амгалан энэ асуудлыг санаатайгаар УИХ-ын даргын асуудлыг шийдвэрлэхийн өмнө оруулж ирж байгаа нь цаанаа МАНАН-тай холбоотой. Үнэхээр шудрага юм бол өөрийнхээ орлогчийн асуудлыг эхлээд шийдэх байсан шүү дээ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.