ШИНЭ НОМ: Дэлхийд тэргүүлэх япон үйлчилгээ

М.Амаржаргал / Боловсрол

Арлын Япон орон бол дэлхийн хамгийн сонирхол татам улс гүрнүүдийн нэг. Технологийн хөгжлөөрөө олон улсад толгой цохиж, түүх, соёл амьдралын хэв маягаараа хүн бүрийн сонирхлыг татдаг гэхэд хилсдэхгүй. Тус улсад өнгөрсөн оны байдлаар 2.5 сая орчим гаднын иргэд ажиллаж, амьдарч байна гэх тоон баримт бий. Япон дахь цагаачдын тоогоор Хятад, Солонгос, Вьетнам, Тайван, Бразил зэрэг орон эхний тавд багтдаг бол Монгол Улс 25 дугаарт бичигдэж байгаа юм. Өдгөө тус улсад 8300 гаруй монголчууд амьдарч байна.

Осакагийн их сургуулийг дүүргэж, Японд долоон жилийн турш ажиллаж амьдарсан А.Галбадрахын “Дэлхийд тэргүүлэх япон үйлчилгээ” ном уншигчдын гарт хүрчээ. Эл бүтээлээс та Наран улсын соёл, япон хүний үзэл бодол, ресторан, супермаркет, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагуудын ажлын онцлог, хэв маягтай танилцаж, бүрэн ойлголт авах боломжтой аж. Хэрэв та Япон улсыг зорихоор шийдсэн бол эл бүтээл таны хөтөч болно гэдэгт итгэлтэй байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.