Уул уурхайгаас болж эвдэрч сүйдсэн газрын тоог удахгүй гаргана

М.Амаржаргал / Шинжлэх Ухаан

Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрч сүйдсэн газруудыг өнгөрсөн онд аймаг тус бүр нь тоолох үйл ажиллагаа явуулжээ. Аймагт тус бүр энэхүү тооллогынхоо дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлж байгаа бөгөөд эхний улиралд багтаан нэгдэж танилцуулахаар төлөвлөөд байгаа юм байна.

Тус салбарын сайд Н.Цэрэнбат хэлэхдээ “Уул уурхайн салбар өргөжиж эхэлснээс хойш Монгол Улсад хэдий хэмжээний хохирол бий болсон бэ гэдэг дүн гарна. Хэдэн га талбай эвдэрч сүйдсэн, түүнийг нөхөн сэргээхэд ямар хэмжээний зардал шаардлагатай вэ гэдэг нь тодорхой болно. Энэ мөнгө нь уул уурхайгаас олсон ашгаасаа давсан уу, үгүй юү гэдэг нь харагдах байх. Үүн дээр үндэслээд уул уурхайн бүс нутгийн хил заагийг тодорхой болгож ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэсэн юм.


Сэтгэгдэл

Уурхайчин [142.93.40.228] 2019-01-23 00:31:10

Нөхөн сэргээлт, байгаль орчин нэрийдлээр хэсэг хүн л баяжиж байна. Угтаа уул уурхай олборлолтоор сүйддэг газар гэж тун бага. Жилдээ 1га хүрэхгүй талбайд ажилладаг. Гэтэл ямаан чинээг тэмээн чинээ болгож яриад тархи угааж байгаад Уул уурхайн компаниас мөнгө авч нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ нэрийдлээр тусгай зөвшөөрөлтэй хэдэн цаас хэвлэдэг нөхдүүдийн лобби хэтэрхий өндрөө авсанаас уул уурхай гэхээр л газар эвдэж сөнөөдөг гэсэн ойлголт нийгэмд тархсан. Энэ нь байгаль орчин гэх нэрийдлээр бусад салбараа шулж амьдардаг хэдэд л бараг сул мөнгө.

Маш зөв [202.21.127.161] 2019-01-23 06:07:14

Газар нутгийн бүрэн бүтэн байдал алдагдаж байгаа шүү, жалга, судаг болгоныг хамруулах хэрэгтэй. Хүн ам, малын тооллогоос илүү чухал зүйл чинь газар нутгийн тооллого шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.