Мялзан туссан 313 гахай, 3.3 тонн түүхий гахайн мах устгажээ

Б.Гэрэлмаа / Эрүүл мэнд

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар сар шинийн баярыг угтан, есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, үйлчилгээний газруудад шалгалт хийсэн. Нийт 158 аж ахуйн нэгж, 950 иргэн, худалдааны төв, зах, нийтийн хоолны 1108 газрыг шалгахад 518 зөрчил илэрч, 69 байгууллага, хувь хүнд 42 сая 800 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Тэдгээрийн дийлэнх нь хаяг шошго нь тодорхойгүй, хугацаа нь дууссан хэвийн боов худалдаалж байсан аж. Мөн мялзангаас урьдчилан сэргийлэх зорилгоор 313 гахай, 3.3 тонн түүхий гахайн мах устгажээ.

Энэ сарын 21-ний байдлаар Төв аймгийн Сэргэлэн, Булганы Булган, Орхоны Баян-Өндөр, Дундговийн Сайнцагаан, Дорнодын Матад, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Орхон, Мандал, Хөвсгөлийн Түнэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгджээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.