Орон нутгийн автозамын хяналт шалгалтыг эрчимжүүллээ

М.Амаржаргал / Орон нутаг

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Цагдаагийн хэсгийн Замын цагдаагийн алба хаагчид хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж эхэлжээ. Тус сумаар олон улсын авто зам дайран өнгөрдөг бөгөөд хөдөлгөөний урсгал ихтэйгээс гадна эл замд авто осол олонтаа гардаг юм.

Сар шинийн баярын өдрүүдээр орон нутгийн замын ачаалал ихэсдэг бөгөөд иргэд бүрэн бус тээврийн хэрэгсэлээр хүн ба ачаа тээвэрлэх, замын хөдөлгөөний дүрэм зөрчих. Мөн хурд хэтрүүлэх, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд гүйцэж түрүүлэх, мөн хоорондын болон хажуугийн зай барихгүй зорчих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил ихээр гардаг ажээ.

Иймд жолооч нарт дээрх зөрчил, дутагдлыг гаргалгүй өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулахгүйгээр зам тээврийн хөдөлгөөнд оролцож, сар шинэдээ сайхан шинэлэхийг цагдаагийн албанаас анхааруулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.