Булган голд халиа үүссэнээс таван айлыг нүүлгэн шилжүүллээ

Б.Гэрэлмаа / Орон нутаг

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Далан” гэдэг газар “Булган” голд халиа үүсэж таван өрхийн гэр, хашаа усанд автаж болзошгүй байна гэсэн дуудлага өчигдөр /2019.01.24/ 09:30 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн 19 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 25 хүн, нийт 44 хүн, таван автомашинтайгаар 23 км замыг туулан 11:00 цагт газарт очсон байна. Ингэснээр малчин Ч, Т, О, Ч, Г нарын таван өрхийн гэр, эд хогшил, 21 том хүн, дөрвөн хүүхэд, 1600 толгой малыг тус сумын Алагтолгой багийн төв рүү /6 км-т/ нүүлгэн шилжүүлж, аюулгүй болгожээ.

Мөн тус сумын Засаг даргын захирамжаар “Булган” голын эрэг дагуу, эрсдэлтэй газар өвөлжиж байгаа малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.


Сэтгэгдэл

Зочин [118.200.126.63] 2019-01-25 16:16:56

Дош үүсэх гэдэг юм аа, монголбиш үг битгий хэрэглээд бай


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.