Тамаваши Б.Мөнх-Оргил 15 жилийн дараа эзэн хааны цом гардлаа

Б.Гэрэлмаа / Спорт

Японы мэргэжлийн сүмо бөхийн оны анхны тэмцээн болох Хацү башё өчигдөр болж өнгөрлөө. Токио хотод болсон башёд Тамаваши Б.Мөнх-Оргил 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг анх удаа хүртэж байна. Түүний араас сэкивакэ Такакэйшёо 11 даваа, дөрвөн унаатайгаар башёг өндөрлүүлсэн бол их аварга Хакүхо М.Даваажаргал, 12 дахь өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргилтой таарч, Тамаваши давснаар тэдний даваа адил 10 болж тэнцсэн юм. Гэвч их аварга Хакүхо 13 дахь өдөр Такаэйшёод ялагдан 14 дэх өдрийн барилдаанд озэки Гоэйдотой барилдалгүй башёг дуусгасан юм.

Тамавашиг Японы эзэн хааны цом гардахын өмнөхөн эхнэр нь амаржиж хүү төрүүлсэн нь Тамавашигийн хувьд давхар баяр болжээ. Тэрээр мөн башёгийн шилдэг гурван шагналын шукун шо гарамгай бөхийн шагнал, канто шо буюу дайчин барилдааны шагналыг хосоор нь хүртсэн байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмод барилдаж эхэлсэн бөгөөд 2008 оны нэгдүгээр сард жүрёо зиндаанд дэвшиж, мөн оныхоо есдүгээр сард дээд зиндаанд хөл тавьж, 2015 оны гуравдугаар сард анх мэргэжлийн сүмогийн өндөр цол буюу саняаку цол хүртэж байв. Тэрээр сүмод хөл тавьснаас хойш яг 15 жилийн дараа анх удаа дээд зиндаанд түрүүлж байгаа нь энэ юм.


Сэтгэгдэл

зочин [66.181.179.214] 2019-01-28 19:33:53

БАЯР ХҮРГЭЕ. АВАРГА БОЛООРОЙ.

монгол [202.126.89.42] 2019-01-28 18:43:00

бух монголчуудын бахархал болоорой

Зочин [66.181.167.87] 2019-01-28 18:16:58

amjilt ireh sard saihan barildaan uzuuleh bolno gej naidaj baigaa shuu

Зочин [202.9.42.217] 2019-01-28 17:13:36

ХӨДӨЛМӨРЧ МУНДАГ ЗАЛУУ, БАЯР ХҮРГЭЕ , ХҮҮТЭЙ БОЛСОНД БҮР Ч БАЯРТАЙ БАЙНА , ДАВХАР ДАВХАР БАЯР ТОХИОЖ МАШ САЙХАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО

Зочин [66.181.184.61] 2019-01-28 16:27:51

За ХАКУХО амжилт бэлэглэсэн СУМО -г орхиж болно , амьдрал бэлэглэсэн УЙЛЧЛЭГЧ БУСГУЙГЭЭ буу орхиосой ..,

зочин [66.181.182.88] 2019-01-28 22:38:19

Монголчууд минь амны билэгтэй байцгаая. Даваажаргал хүү бэртэл нь сэдэрсэн гэсэн шүү. Хурдан эдгээрэй гэж хүсье.

Зочин [103.212.116.176] 2019-01-28 16:23:40

Баяр хүргэе. Сайн байна. Одоо улам хичээж барилдаарай.

Иргэн [64.119.20.189] 2019-01-28 16:10:20

Баяр хүргэе. Нэг түрүүлж болсон юм чинь...

Зочин [64.119.20.54] 2019-01-28 16:02:57

Аварга болоорой


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.