ОУХМ Б.Батмагнай хүрэл медаль хүртлээ

Б.Гэрэлмаа / Спорт

ОХУ-ын алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит 30 дахь удаагийн чөлөөт бөхийн Гран при тэмцээн ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27-нд болж эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Батчулууны Батмагнай хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хүрэл медалийн төлөө нутаг нэгт бөх, өсвөр үеийн Азийн аварга, “Хүч” спорт хороо, “Арслан” клубын тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулгатай хүч үзэн барилдаж, туршлага заан 4:2-оор ялсан юм. Тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж байсан бол энэ удаа алдаагаа засч, шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо. 30 дахь удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн найман жингийн барилдаан болоход Монголын бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртсэн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.