Чөлөөтийнхөн Иван Ярыгиний тэмцээнээс 15 медальтай ирлээ

Б.Гэрэлмаа / Спорт

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн Красноярск хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрөө. Уг тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Болгар, Беларусь, БНХАУ, Турк, Герман, Йордан, Румын, Казахстан, Узбекистан,Унгар, Туркменистан, Норвеги зэрэг 17 орны 187 тамирчин 10 жинд өрсөлдсөн байна. Манай улсаас Красноярскийн дэвжээнд 50 орчим бөх тамирчин зодоглосон юм. Үүнээс манай баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, 11 хүрэл медаль хүртэн, эх орондоо ирлээ.

Тодруулбал, Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд гавьяат тамирчин Г.Мандахнаран, эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Э.Даваанасан мөнгө, эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Н.Насанбуян, 65 кг-д Б.Батмагнай, 70 кг- спортын мастер Э.Бямбадорж, 86 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн, 92 кг-д ОУХМ Б.Өлзийсайхан, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д ОУХМ З.Болортунгалаг, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа, 72 кг-д “Алтай” констракшн, Төмөр замын Цагдаагийн газрын тамирчин, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медаль тус тус хүртлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:02:54

4QSaPX http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.21.106.132] 2019-01-30 05:28:42

Neg ylagdaad neg ylna tgd l hurel shde zarim jin 4,5han buh manaihan hoorondoo barildaad hurel awdag

зочин [202.9.42.99] 2019-01-29 08:07:17

Дээх нь үед манайхан энэ тэмцээнээс үсрээд л ганц хоёр мөнгө хүрэл авдаг байсан, одоо ч чөлөөт бөх гэх спортыг бусад орнууд тоохоо болиод ,хэдэн ,стан, орнуудын бөхчүүд л оролцож манайхан арав хорь иор нь медаль авдаг болжээ.

Зочин [66.249.82.168] 2019-01-29 03:14:47

өө сенегал бэхээ яасын бэ

Зочин [66.249.82.168] 2019-01-29 01:03:52

Дан оросууд орсон ч маш өрсөлдөөнтэй гэсэн үг...

зочин [66.181.166.196] 2019-01-28 22:55:02

сумын наадам шиг юмнаас хэдэн медаль аваа л биз, юунд нь сүржигнээд байгаа юм

зочин [202.9.42.196] 2019-01-29 03:02:27

лалар минь бага дэлхийн аврага гэдэг юм.чи бол сумын наадамд бага ангийн хүүхдэд унах сда байна

Зочин [202.55.191.42] 2019-01-29 01:27:38

Nusan buu mini 146 say hvntei orosiin dotood temtseen ch medali aban gedeg mash hvnd shuu malaa.. orosiin kavkazuud bol bohiin torold delhiid noeloj bgas

Зочин [202.179.26.89] 2019-01-28 21:37:09

Монголын бөхчүүд "Алтан үе"-ийнхээ амжилт руу орох болж байх шиг санагдана.1968 оны Мехикогийн олимпод Монголын бөхчүүд мөн ч гаэйхамшиг болсон доо.Амжилт хүсье.Монголын бөхчүүд дэлхийн дэвжээнд алтан соёмбот далбаагаа мандуулан мандуулсаар байх болтуйгай.

Zochin [182.160.0.60] 2019-01-28 20:34:13

Orosoos 100 buh,Mongoloos 50 buh,uldsen 37 ni bysad ornoos orson baina.Manaihan shyydhan helehed myy barildsan shuu.

БАТ & БАТ [66.181.161.95] 2019-01-29 04:20:14

МУУ БАРИЛДАХААР НЬ АЛТ ѲГДѲГ ХЭРЭГ ҮҮ ???


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.