Сошиал уралдааны ялагч 500 мянган төгрөгийн үнэ бүхий үзлэг оношилгооны эрхээр шагнуулна
ХААН Банк Сангаас Хавдар судлалын үндэсний төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран Хавдрын эсрэг үндэсний аяныг ес дэх жилдээ хэрэгжүүлж буй билээ. Аяны хүрээнд жил бүрийн 2-р сарын 4-нд тохиодог “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ үеэр “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы үр дүнг танилцуулахаас гадна олон нийтэд хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл түгээх ажил зохион байгуулж ирсэн.
Энэ жил ХААН Банк Сангаас “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг өдрийг угтан “Та хавдраас урьдчилан сэргийлж чадна!” сошиал постын уралдааныг 2019 оны 1-р сарын 25-наас долоо хоногийн хугацаатай зарласан билээ. Уралдааны гол зорилго нь оролцогчид хавдар өвчний тухай өөрийн мэдэх, чадах зөвлөмж, зөвлөгөөг сошиал орчноор дамжуулан бусадтай хуваалцах, мэдлэг түгээх, мэдээлэл олж авахад оршино.
Уралдааны удирдамжтай танилцан идэвхтэй оролцоорой.
Агуулга ба хэлбэр:
- Олон нийтэд зөвлөмж, зөвлөгөө хүргэсэн байх
- Пост, зураг, видео, сэтгэгдэл, түүх гэх мэт олон төрлийн хэлбэрээр байх боломжтой
Тавигдах шалгуур:
- Фэйсбүүк хэрэглэгчид “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийн хүрээг профайл зургандаа идэвхжүүлсэн байх (энд дарж хүрээг идэвхжүүлнэ үү)
- Твиттер хэрэглэгчид “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийн зургаар өөрийн профайл зургаа сольсон байх (энд дарж солих профайл зурагтай танилцана уу)
- #WorldCancerDay хаштаг ашиглах
- Фэйсбүүкт @KhanBank, твиттерт @Khan_Bank хаягийг меншин хийх
- Like/Love, Share/Retweet тоог харгалзана
- Зөвлөмж, зөвлөгөөний агуулга, бүтээлч байдлыг голлох шалгуур болгоно.
Хугацаа:
- 2019.01.25-31-ний өдрийн 14:00 цаг хүртэлх пост, жиргээнд хамаарна
- 2019.01.31-нд ялагчийг тодруулна
- 2019.02.01-нд шагналыг гардуулна.
Шагнал:
Фэйсбүүк, твиттер хэрэглэгчдээс тус бүр
- 1-р байр: Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэх 500,000 төгрөгийн эрхийн бичиг
- 2-р байр: Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийлгэх 300,000 төгрөгийн эрхийн бичиг
Фэйсбүүк уралдааны зарлалтай энд дарж танилцана уу.
Твиттер уралдааны зарлалтай энд дарж танилцана уу.
“Та хавдраас урьдчилан сэргийлж чадна!” сошиал уралдаанд идэвхтэй оролцож, эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах эрх хожоорой.
Та хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд хавдрыг эрт илрүүлж чадвал төгс эмчлэгддэг гэдгийг санаарай. Бид хавдраас сэргийлж чадна!
ХААН Банк Сан
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ