НӨАТ-ын буцаан олголтыг маргаашнаас өгч эхэлнэ гэв

М.Амаржаргал / Эдийн засаг

Иргэдийн дансанд маргаашнаас эхлэн 2018 оны НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг шилжүүлж эхлэх аж. Энэ тухай дөнгөж сая Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно. Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хувь хэмжээ өмнөх оныхоос 40 хувиар нэмэгдсэн байна. Тодруулбал, 2017 онд 680,000 хүнд 78 тэрбум төгрөг олгожээ.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн шинэ он гарахаас урьтаж, зарим иргэд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо авсан. Уг асуудалтай холбогдуулж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг чөлөөлнө гэдгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тухайн үед мэдэгдэж байсан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас эл асуудлыг хэлэлцээд, чөлөөлжээ.


Сэтгэгдэл

Зочин [158.208.192.248] 2019-01-30 08:20:28

Neg ih mungu uguh gej baigaa yum shig l unuudur ugnu, margaash ugnu geed l zarlachih yum daa. Undsendee bidnees hulhidaj avsan mungunii hedhen huviig butsaaj ugsun bolood l am taglah geed baina.

Хатнаа [202.21.112.2] 2019-01-31 05:15:47

Их бай бага ч бай нийтээр нь зэрэг олгоно гэдэг их ачаалал шаардах учраас алдаж бас болохгүй шүүдээ. Алдчуул чам шиг юмнууд бас хэрэлдээд унана шдээ

5 [202.131.230.19] 2019-01-30 07:44:57

мобаилтаи тул чагнаад сууж бга шүү.өгөөгүи баиж өгсөн мэтээр ярихаа больоорои.

Зочин [66.181.161.99] 2019-01-30 06:45:39

Ashgvide hurdan oroosoi


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.