Богд Жавзандамба хутагтын 150 жилийг ойг тэмдэглэх тухай зарлиг гардуулав

Б.Гэрэлмаа / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм.

Зарлигт холбогдох байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны ордон музейд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Зарлиг гардуулах ёслол Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”-аар эхэлж, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлигийг уншиж сонордуулав.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөх Ц.Хулан ирсэн зочдын амар мэндийг айлтган мэндчилж, үг хэллээ.

imageМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОЁЛ ШАШНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Ц.ХУЛАН:

“БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙД ХҮРЭЛЦЭН ИРСЭН ЭРДЭМТЭН МЭРГЭД, ХҮНДЭТ ЗОЧИД ТА БҮХЭНД ЭНЭ ӨДРИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.

Тэртээ XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний бэлгэт сайн өдөр монголчуудын үндэсний тэмцэл оргилдоо хүрч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхагласан билээ. Тэрхүү үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн юм.

Энэ бол Хүннү гүрнээс эхтэй хүний ертөнцөд баатарлаг түүхээрээ гайхагдсан Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт сэргэж буй түүхэн үйл явдал байлаа.

Тэр өдөр монголчууд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн, нийслэл хотыг Нийслэл Хүрээ хэмээн нэрлэж, эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор сэргээн тунхагласан юм.

Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр бидний тэмдэглэж буй Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр бол монголчууд Богд хаан, алтан ургийн хан ноёд, түшмэд, ихэс дээдэс, харц ард, лам хар бүгдээрээ их үйлсийн төлөө зориглон нэгдэж чадсаны үр дүн, монголчууд эв нэгдлийн гайхамшгийг үзүүлж, үндэсний эрх ашгаа эрхэмлэн дээдэлсний илэрхийлэл мөн.

Энэ их түүхэн үйл явдлыг дурсаж, үндэсний баатруудаа эрхэмлэж, үеийн үедээ улс үндсээрээ бахархаж, эв нэгдэл, үндэсний эрхэм үнэт зүйлсээ дээдэлж байх зорилгоор 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасныг өнөөдөр түүхэн ариун дагшин газар Богд хааны ордноос түмэн олноо сонордуулж, холбогдох байгууллагуудад гардуулан өгч байна.

Монголчууд бид эх түүхээ дээдэлж, үндэсний уламжлал, соёл, зан заншлаа эрхэмлэх учиртай болохыг сануулахын тулд энэхүү хааны ордныг сонгон, Ерөнхийлөгчийн зарлигийг Та бүхэнд хүргэж байгаа юм.

Ойн хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбор байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн кино бүтээх, баримт бичгүүдийн эмхэтгэл, гэрэл зураг, түүхийн ховор эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гаргахыг Засгийн газарт зарлигаар чиглэл болгосон байгаа.

Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн ариун дагшин газар, Монгол төрийн эзэн хааныхаа ордны эзэмшил газрын зарим маргаантай асуудалд Засгийн газар анхаарал хандуулж шийдвэрлэнэ гэж найдаж байна.

Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч Богд хааны мэндэлсний 150 жилийн ой тохиож буй XVII жарны шарагчин гахай жилд Монгол Улсад үндэсний эв нэгдэл, шударга ёс, эх оронч үзэл батжиж, монгол хүн бүр бие эрүүл, ухаан саруул, айл бүр амгалан жаргалантай байх болтугай.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Баярлалаа” гэлээ.

imageЗарлигийг:

1.Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,

2.Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр

3.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан

4.Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,

5.Архивын Ерөнхий Газрын дарга С.Энхбаатар,

6.Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц,

7.Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо,

8.Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нат гардуулж өгөв.

imageМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА 2019 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДӨР ГАРГАСАН “НАЙМДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН МЭНДЭЛСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГ:

МОНГОЛ УЛСЫН

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай

Туурга тусгаар улсаа сэргээн байгуулах монгол түмний чин хүсэл, олон арван жилийн тэмцлийн үр дүнд харь гүрний 200 гаруй жилийн ноёрхлыг эцэс болгон, түүхт төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинаа зарлаж, үндэстний сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололт, амжилтыг үеэс үед дурсан бахархаж, үйл хэргийн зорилгыг өнө мөнхөд ухамсарлан сахиж, аливаа түвшинд үл огоорон дээдэлж, хором бүрдээ хүндэтгэн, хянаж хичээвээс зохилтой.

Үүний тулд Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг тэргүүлэн удирдсан, манлайлан оролцсон, амь биеийг үл хайрлан зүтгэсэн баатарлаг эх орончид, төр нийгэм, шашны зүтгэлтнүүд, хүнд цаг үед зориг ухаан, тэсвэр хатуужил, эв санааны хүчийг үзүүлэн нэгдэж, тууштай тэмцсэн эгэл ард, иргэдийн түүхэн гавьяаг мөнхжүүлж, хойч үеэ үндэсний бахархалт үзэл санаанд хөтлөн, тусгаар тогтнолын үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах ухамсрыг цэгцлэн төлөвшүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг манлайлан удирдаж, Монгол төрийн хаан сууринд заларсан, төр шашныг хослон баригч, наймдугаар Богд Жавзандамба хутагт нь өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүн мөн.

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын баатарлаг түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлыг зүй ёсоор үнэлж, бодитоор мөнхлөн алдаршуулахын чухлыг онцолж байгаа түүхч эрдэмтэд, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг 2019 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх хүрээнд дараах арга хэмжээг авч, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

a) наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборыг Богд хааны ордон, музейн дэргэд /орчимд/ байгуулах;

б) наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;

в) наймдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулсан кино бүтээх;

г) наймдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал, түүхэн замналын талаарх судалгаа, баримтуудыг нэгтгэсэн эмхэтгэл бүтээх.

3.Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг угтаж санаачлан сэдэх, бүтээн туурвих, ахих дэвжихийн идэвх гаргаж, бүх нийтийн ариун үйлс өрнүүлэн ажиллахыг ард иргэд, албан байгууллага бүрд уриалсугай.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 03:31:00

TgJEl6 http://pills2sale.com/ levitra nizagara

Shuten bishregch [43.242.243.43] 2019-02-01 02:21:22

Burhanii nom, tarniin huch yamar aygaa bilee humuus mini. Gantshan "UM " gedeg ug ,avia yamar ih energiteig yaponii erdemten usan deer turshij batalsan baidag. ANU iin erdemted bas sudalj batalsan baisan shuu. Tarniin huch aygaa bilee. Bi tuund itgedegee. Bilgiin nud hun bolgond zayagaagui shuu dee humuus mini. Neegeed helsen ugii nl yadahdaa sanaj tsegtstei baitsgaaya daa.

Shuteen mini [43.242.243.43] 2019-02-01 02:12:23

Aygaa ih nomiin dalai bolson Bogd mini orshoo. Taniihaa achaar Mongol uls mini tusgaar togtnosoor, mongol tumen mini gadmii bool bolchoogui eh orniihoo horson deer taavaaraa tarvalzaj, chiichaan tergeer hondlon guldgui davhildan zugaalj baina. Erdenet mal sureg mini ch osch, olsohiin zovlong uzelgui amidartsgaaj bna daa. Tug tumen burhad mini orshoo.

Zochin [139.5.216.243] 2019-02-01 00:35:56

Muhar susegt mongolchuud shariin shashin orj irsen tsagaas suirsen tuuhtei, chi uuniig medehgui haanaas orj irsen tsagaach ve!

Зочин [66.249.82.165] 2019-02-01 00:29:27

Солиорцийн

ЗОЧИН [66.181.160.17] 2019-01-31 23:53:00

Би Богд хааны тухай социализмын үеиийн намын үзэл сурталын хэмжээнд муу муухайгаар ойлгодог байсан ,Харин одоо бол Ардчилалын буянаар ёстой хар цагааныг ялгадаг болсон Ямар ч л гэсэн Монголын тусгаар тогтнолын төлөө чин сэтгэлээр зүтгэж байсан богд маань шүү, Бас түүний ирээдүйн тухай эш бошго нь бидэнд зориулагдсан юм шүү ,Бага доромжлоорой алдас болно шүү Маанагууд аа

Зочин [103.62.66.137] 2019-01-31 23:37:35

Дэмжиж бна. Сайхан билэг дэмбэрэлтэй зүйл болох нь ээ.

Ээ базарваань [150.129.140.144] 2019-01-31 20:15:30

Ээ лам гончиг сүм минь. Хүүхээ энэ чинь одоо Богд эзэн маань Эх дагинатайгаа заларч байна уу? Ээ базарвааний хум падаа.

Зочин [66.181.161.79] 2019-01-31 20:05:06

Өнөөдөр тусгаар тогтносон Монгол оронд байгаа чинь хэний гавьяа вэ гэдгийг ойлгоорой

Зочин [66.181.161.79] 2019-01-31 20:04:02

Христийн шашнаас сал гээд байгаа юм уу?

цэцэг [59.153.113.145] 2019-01-31 19:54:24

энэ балай шашинаас салж байж л улс шиг улс болно .баттулга аа чи тэнэг ламаасаа эхлээд салчихдаа лам баттулгаыг удирдаж байгаа цагт ер сайн юм болохгүй .тийм түүх монголын түүхэнд байгаагүй

Zochin [213.89.43.37] 2019-02-01 05:32:20

Yag tiim Shariin shashin sain zvil hezeech avchrahgvi!!!

Zochin [202.126.89.186] 2019-01-31 19:37:35

ТӨСВИЙН МӨНГИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ЗҮЙЛД ЗАРЦУУЛМААР БАЙНА. ИЙМ ЗОХИСГҮЙ АРД ОЛНИЙГ МУНХРУУЛСАН ХУУЧИНСАГ БҮДҮҮЛЭГ ЦӨӨН ХҮНИЙ СОНИРХОЛД НИЙЦСЭН ҮЙЛДЛЭЭ ЗОГСОО, АРД ОЛОНД УРИАЛСУГАЙ ГЭЖ ХЭНИЙГ ДОРОМЖЛООД БАЙНА, ТА НАРЫН ӨЧҮҮХЭН ТАРЬХАНЫ СЭТГЭЛГЭЭГЭЭР АМЬДАРДАГ АРД ОЛОН ГЭЖ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ ШҮҮ!

Bolio [160.13.93.1] 2019-01-31 18:54:53

Boliochee yamar zavaan yum! Munharch duuslaa. TUVDuugiig huuj garga.

Zail [49.98.154.142] 2019-01-31 17:56:39

TUVD uudiig huuj gargaya. Munharch duuslaa

Зочин [139.5.216.243] 2019-01-31 16:53:27

Ed odoo ene muhar susgees ard olniig chuluulj uguusu bilee, 21 r zuun garchaad bna boliochee, ene hudalaa dur esgesen avgai bolimoor bna!

Зочин [202.126.89.69] 2019-01-31 16:05:32

Чойжамц юм юмнаас дутхад яадаг байна.Эхнэр Хулангаасаа зарлиг гардаж авхаас ичээч.

Hahaha [66.249.82.166] 2019-01-31 17:21:47

Hulan naiz huuhen n uymu? Hehe.

Баярсайхан [85.141.78.227] 2019-01-31 15:29:30

Маш сайхан мэдээ байна.Монголынхоо телее ихээхэн сэтгэл зутгэл гаргасан Жавзандамба хутагтынхаа ойг монгол тумэн та бид сайхан тэмдэглэх учиртай.Энэ хуний гавъяа маш их,мартахын аргагуй юм шуу.Жавзандамба хутагт бол Сухбаатар жанжинтай маш сайн найз байсан гэдэг.МАН-ыг дэмжиж, Оросоос зэр зэвсэгийн болон зээл тусламж авах талаар Еренхий сайд Т.Намнансурэнг Орос луу илгээж байсан байдаг шуу дээ.Их ухаантай,холч бодлоготой хун байжээ.

Зочин [202.126.89.195] 2019-01-31 19:10:18

Сохор. Тэмбүүтэйтэй төвдийн монголчуудыг мунхаруулж явсныг сэргээх ой гэж ойлоглоо

дүүгээ [202.179.31.38] 2019-01-31 15:24:16

БОГД байсан бол Хулан аниаг таалах л байсан байх даа

зочин [202.179.31.38] 2019-01-31 15:21:19

Ганбаяр гэж бумбны навс шиг залуу илүүдэж ээ эсгий хийх газар гөлөг хэрэггүй ээ гэж


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.