“Түмэн шувуут”-ын IPO захиалгын дүн 9.1 хувиар давж биеллээ

Б.Гэрэлмаа / Эдийн засаг

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК дээр 2019 оны анхны IPO болох “Түмэн шувуут” ХК нь нийт хувьцааны 25% буюу 50 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, захиалгыг 2019 оны 01.15-01.31-ний өдрийн 17:15 цаг хүртэл авч дууслаа.

Тус компани 50 сая ширхэг хувьцааг нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгосноос нийт 3000 хөрөнгө оруулагчаас 10.9 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга буюу 54,575,195 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн байна. Энэ нь олон нийтэд санал болгосон дүнгээс 9.1 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Энэ удаагийн IPO нь сүүлийн хоёр жилд зарлагдсан хамгийн өндөр дүнтэй, хамгийн олон хөрөнгө оруулагчид оролцсон, иргэд SocialPay аппликейшнээр данс нээж, захиалга өгөх боломжтой технологийн дэвшлийг нэвтрүүлсэн онцлогтойгоор явагдсан юм.

“Түмэн шувуут” ХК-ийн үнэт цаас худалдан авах захиалгуудыг хуваарилалтын төлөвлөгөөний дагуу биелүүлж, тайланг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөрт багтаан Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлэх аж.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-02-01 06:43:50

Ymar ersdeltei ymand hurung oruuldag humuus ve. neg udur shuvuuni hanad geel ehlene de

зочин [122.201.31.2] 2019-02-01 06:36:40

Танай хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.Олны итгэлийг дааж үлгэр жишээ үзүүлж эрч хүчтэй үнэнч ажиллаарай.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.