“Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 2-4-нд болно

М.Амаржаргал / Орон нутаг

Хөвсгөл нууран дээр жил бүр болдог уламжлалт “Хөх сувд” мөсний баярыг энэ жил ирэх сарын 2-ноос 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Хөх сувд” мөсний баярын энэ жилийн хөтөлбөрт ардын урлагийн тоглолт, бөө мөргөлийн үзүүлбэр, мөсний шагайн тэмцээн, нохой болон морин чарганы уралдаан, тэшүүрийн уралдаан зэрэг үзүүлбэрүүд багтсан байна. Монгол Улс энэ жил аялал жуулчлалын салбараас тэрбум ам.доллар олох зорилт тавьсан бөгөөд мөсний баяр энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.102] 2019-02-11 13:01:41

Одоо болио мөс цөмрөнө шүү бөөн шээс баасаар нуур бохирдуулнаа

Зочин [103.229.121.22] 2019-02-11 08:49:56

Энэ олон зохион байгуулалтгүй бужигнасан юм байн байн хийдэгээ болиочээ. Аягүй бол баахан амьтан мөс нь цөмөрч живэх вий дээ.

Даваа [66.181.160.50] 2019-02-11 07:37:03

Цагдааг сайн ажиллуулах. Мөнгө төгрөгөө орох гарах хаалган дээр авах хэрэгтэй. Хатгал хооронд пост ажиллуулах. Ёстой үнэн бараг дэмий баяр юм. Олон баярын нэг байх л даа. Мөсөн дээр машин битгий гаргуул. тэр маш зөв санал байна. Дарга нар дэмжиж ажиллах хэрэгтэй шүү.

Нэргүй [66.181.160.50] 2019-02-11 07:30:38

Мөсний баяр гэдэг нь ямар ч ач холбогдолгүй арга хэмжээ юм. Ноднингийн мөсний баярыг харж байхад зохион байгуулалт муутай. Их л бужигнасан хүмүүс байна лээ. Далай ээжээ бохирдуулаад дэмий шахуу юм байсан. Далайн мөсөн дээр олон машин тэрэг гаргалтгүй юм. Мөс ив сүрвэл яана. Ус, мөс маш ихээр бохирдоно. Машины тос,масло гоождог,хог их хаядаг,бие засаж, морь хархаас өгсүүлээд маш ихээр бохирдуулж байсан. Машин,техникийг газар дээр байрлуулах хэрэгтэй. Хэдэн төгрөг авах гэж байж хүний амь нас,машин техник осолдох вий.Аймгийн Засаг дарга аа. Цагаан сарын үед машин далайд орсон байна. Иймд машин,техник мөсөн дээр битгий гаргаачээ. гэж сануулж байна...III


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.