Г.Отгонцэцэг хүрэл, Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ

Б.Гэрэлмаа / Спорт

Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн Францын Парис хотноо болж өнгөрлөө. Тэмцээнд Казахстан Улсын нэрийн өмнөөс оролцож байгаа Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хөнгөн жин буюу 48 кг-ийн медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Г.Наранцэцэгийг ялж шагналын тавцанд зогсчээ. Харин эрэгтэйчүүдийн 73кг-ийн жинд барилдсан Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн ДАШТ-ийн мөнгөн медальт МУГТ Дашдаваагийн Амартүвшин 2015 оны Парисын их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд 4 жилийн дараа дахин хүрэл медалийн эзэн боллоо.


Сэтгэгдэл

Зочин [202.9.42.114] 2019-02-12 00:07:18

Манай бусад тамирчид яасан бэ

Зочин [85.115.243.51] 2019-02-11 11:29:41

Их ч тэмцээнд явах юм. Их л сайн болдог байх даа. Их л менге гардаг байх даа. Хэн телдег юм бол доо санаа зовмоор юмаа

Зочин [202.180.218.37] 2019-02-11 08:12:04

Муу хасаг Монголыг ялсан байна...

Зочин [183.81.169.79] 2019-02-11 07:53:38

мундаг мундаг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.