Монголд анх удаагаа жүжигчингүй жүжиг тоглогдоно гэв

М.Амаржаргал / Энтертайнмент

“Гол дүрд СПИКЕР” гэсэн гарчиг бүхий далд агуулгатай зурагт хуудас УИХ-ын даргыг огцруулах асуудал эрчимтэй хөндөгдөж байхтай зэрэгцэн олон нийтийн сүлжээнд цацагдсан. Дээрх зурагт хуудас улс төрийн ямар нэг агуулгагүй бөгөөд “Амьгүй биет” хэмээх контемпорари жүжгийн сурталчилгаа байжээ. Контемпорари гэж тодотгосон эл жүжигт ямар ч хүн жүжиглэж дүр бүтээхгүй гэдгээрээ шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийн дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж этгээд уур амьсгалыг бүрдүүлэх аж.

Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжгийн найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллаж байгаа бол тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд Хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажиллаж байгаа аж.

“Амьгүй биет” жүжиг энэ сарын 23,24-ний өдрүүдэд “Тэди” төвийн чанх урд талд байрлах Анкор төвд 15:00, 17:00, 19:00 цагуудаас тоглогдох юм байна.

image

image


Сэтгэгдэл

Зочин [64.119.17.8] 2019-02-13 08:11:39

х тарвагадорж уу


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.