Roxsi-ын ЭЗЭН: “Одоо гэрээсээ гарахгүй шүү” гэсэн янзтай хаширчихсан амьтан л байна

М.Амаржаргал / Нийгэм

-АЛГА БОЛСОН НОХОЙГ МААНЬ ЧОНО ГЭЭД ФЭЙСБҮҮКТ ЗУРГИЙГ НЬ ТАВЬЧИХСАН БАЙСАН-

Энэ сарын 8-ны өдөр буюу шинийн гурванд “Хан-Уул дүүргийн 15-р хороонд чоно байна” гэсэн дуудлага 16:30 минутын орчимд цагдаагийн байгууллагад нэгэн иргэнээс ирсэн байдаг. Төд удалгүй илүү тэнгэртэйдээ харагддаг гэх чонын хошууг цагдаа нар гутлынхаа үдээсээр боож буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хотын төвд урилгагүй гэнэт орж ирсэн саарал боохойг шаардлагатай үзлэг, шинжилгээнд оруулсныхаа дараагаар байгальд нь эргүүлэн тавина гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан билээ.

Гэвч тухайн амьтан чоно биш нохой байсан гэдгийг Нийслэлийн байгаль орчны газар МУИС-ийн Биологийн тэнхмээр тодорхойлуулж энэ сарын 12-ны өдөр эзэнд нь хүлээлгэн өгсөн юм. Өнгө зүсээрээ чонотой төстэй ч хамар, толгой, хоншоор нүдний өнгө, савруугаараа зэрлэг чоноос эрс ялгарах ХАСКИ нохойны эзэнтэй утсаар холбогдож зарим зүйлсийг тодрууллаа. Уг үйл явдалтай холбогдуулан цахим орчинд хүмүүс хөгжилтэй пост оруулсаар, чонотой андуурагдсан хаски нохой “Од” болж байна.

-Чоно гэж андуурагдсан Хаски нохой ямар нэртэй вэ. Та хэзээ нохойгоо алдсан бэ?

-Манай нохойг Roxsi гэдэг. Бид нохойгоо таван сарын өмнө есдүгээр сарын дунд үед алдаад өнөөдрийг хүртэл олоогүй хайж байсан. Байранд тэжээдэг учраас зун халууцаад байхаар нь зусланд ахындаа аваачиж тавьсан юм. Тэд маань хашааныхаа нохойтой хамт уячихаад түр гараад ирэх хооронд гинжтэй нь хамт хулгайлаад аваад явчихсан байсан. Нохойгоо алдснаасаа хойш манай гэр бүлийнхэн олон нийтийн сүлжээнд зар тавьж гадуур хайсан ч олоогүй л дээ. “Хөөрхий маань хаана явдаг бол, сайн эзэнтэй учирсан бол яахав дээ” гэж боддог хэдий ч харуулдаад л суудаг байлаа.

-Хамгийн анх олон нийтийн сүлжээнд таны нохойг чоно гээд тавьчихсан байхыг хараад гайхсан уу. Эсвэл нохойгоо таниагүй юу?

-Шинийн гуравны өдөр фэйсбүүк үзээд сууж байтал манай нохойны зургийг чоно гээд тавьчихсан байдаг юм. Би нохойгоо хараад шууд таньсан ч турж эцээд өнгө царай зүс алдчихсан болохоор нь жаахан эргэлзсэн л дээ. Тэгээд гэрийнхэндээ үзүүлтэл бүгд л “Мөн байна, мөн байна ш дээ” гэцгээсэн. Бид чинь бүгдээрээ сандралдаад мэдээ бичсэн сайт руу холбогдож Хан-Уул дүүргийн цагдаа нар бариад Нийслэлийн байгаль орчны газарт хүлээлгэж өгсөн гэдгийг мэдсэн. Хоёрдугаар сарын 8-ны өдрөөс хойш баахан шинжилгээ хийгээд дөнгөж өчигдөр л нохойгоо хүлээж авлаа. Өчнөөн сар гадуур хэссэн юм чинь гээд нохойгоо “Жонон” мал эмнэлэгт аваачиж үзлэгт оруулж, угаалгалаа. Roxsi маань гэр бүлээсээ удаан хугацаанд хол байсан ч гэсэн эрүүл байна лээ. Хөөрхий минь тэжээвэр юм болохоороо биднийг хараад баярлаад сүйд болсон. Манай Roxsi эзнээсээ зугтаасан байх. Ийм хөөрхөн амьтаныг хаяагүй байхаа.

-Удааны хугацааны туршид гэр бүлээсээ хол байсан Roxsi гэртээ ирээд тааваараа байна уу?

-Манай гэр бүлийнхэн удаан хугацаанд хайсан нохойгоо чонотой андуурагдаж олдсонд маш их баярлаж байгаа. /инээв. сурв/ “Одоо гэрээсээ гарахгүй шүү” гэсэн янзтай хаширчихсан амьтан гэртээ хэвтэж л байна. Чонотой андуурсан болохоор одоо болтол хүмүүсийн анхаарлыг татаад л байна. Манай охин нохойгоо гэртээ ирэнгүүт нь хүмүүсийн санааг амараая гээд олон нийтийн сүлжээнд зургийг тавьсан ч хүмүүсийн шуугиан намжихгүй л байна. Чоно юу гэж тийм амархан хүнд баригдах вий дээ. Roxsi маань жаахан турсан байна лээ. Гэртээ ирчихсэн юм чинь хэдхэн хоногийн дотор тэнхрээд урьдын хэвэндээ орчихоно. Нохой маань одоо дажгүй ээ.

-Та нохойгоо хэдэн жил тэжээж байгаа вэ?

-Манай охиныг нохойнд дуртай болохоор найз нь 2015 онд Roxsi-г 14 хоногтой жижигхэн гөлөг байхад нь авчирч өгч байсан. Тухайн үед ээжтэй нь хамт 10 хоног байлгаж жаахан том болохоор нь эргүүлээд гэртээ авчирч байлаа. Нялхаараа манайд ирсэн учраас гэр бүлийн маань гишүүн шүү дээ. Одоо нохойгоо ийшээ тийшээ аваачихгүй ээ байрандаа л байлгаж байя.


Сэтгэгдэл

Зочин [202.131.225.197] 2019-02-17 05:39:08

харсаар байтал нохой л байна шдэ. монголчууд ийм тэнэг болчихсон юм уу?

Зочин [64.53.213.174] 2019-02-15 00:49:59

chono hasky 2-iig yalgadaggui yasan uls be harisan ni sain bolj

kk [80.187.106.116] 2019-02-14 23:04:39

Bariad torond hiitsen bhad ni bichleg hiisen bsan tehed l nohoi gedeg ni medegdej bsan hun haraad suulee hudulguud uruvdmuur argadsan nudeer haraad busdaar bol hotiin utaand harlaad chonotoi ih adilhan bolson bsan shuu

Чоно [66.181.188.215] 2019-02-14 22:52:35

Нохой тэжээж болно баасыг нь цэвэрлэдэг бол мал эзэнгүүд мигь

Нохой тэжээгчдэд [64.119.26.60] 2019-02-15 07:53:47

Яг зөв. Хаа сайгүй нохойн баас. Хатаад агаарт дэгдээд тоостой холилдоод бүх хүн хэлмэгдэж хордож байна. Нохойныхоо баасыг ухамсраараа цэвэрлэхгүй бол торгодог болгомоор байна.

Зочин [149.200.12.191] 2019-02-14 17:29:18

Балрах дөхсөн байнаштээ хөөрхий хаха манайхан нээрээ хөгжилтэй шүү

Zochin [103.229.123.35] 2019-02-14 14:35:57

Gertee irchihsen, baavgaigaaraa toglood jargaj bnaa. Huurhii nohoi sain ezedtei uym shig bn.

Болормаа [202.70.34.130] 2019-02-14 12:46:05

хөөрхөн юмаа

Зочин [103.26.194.5] 2019-02-14 08:54:13

Эвий минь дээ. Төгсгөл нь сайхан түүх байна. Санаа амарлаа.

zochin [202.179.25.66] 2019-02-14 08:14:29

Нохой бол үнэхээр ухаатай амьтан шүү! Сайн, муу хүнийг андахгүй!

Sgzn [192.82.66.181] 2019-02-14 10:03:46

Хаски хөөрхөн шүү. Харин тэжээж үзэхэд эрхийн балай, усан тэнэг гэхээр л юм билээ.

зочин [64.119.21.104] 2019-02-14 07:42:14

Хаски нохойг мэддэггуй цагдаа байдагаа. Хеерхийг амыг нь боогоод..

Зочин [64.119.27.55] 2019-02-14 06:02:36

хэхэхэ хаяа нэг ийм хөөрхөн түүх уншихад сайхан юм.

Зочин [202.179.26.194] 2019-02-14 05:21:54

золбин нохой од болох цаг аа гэж..,

Зочин [103.229.121.85] 2019-02-14 07:06:48

Zolbin nohoi bish malaa! Ene hun nohoigoo haraad taniad avaad irsn bn erguu adguu gologoo!

Зочин [202.179.31.119] 2019-02-14 05:07:05

Би нэг паркт гүйж яваад цагаан хаскитай таараад авах гэсэн гэрийнхэн зөвшөөрөөгүй. Цэнхэр нүдтэй цайвар хаски их л зодуулсан бололтой нүдний дээрээ шархтай эдгэрсэн харагдаж байсан. бас их зөнгөр болохоор нь зэрлэг амьдарч байна гэж бодсон.

Зочин [202.179.31.119] 2019-02-14 05:05:03

Харин тэр, аль аймагт санахгүй байна. Нэг баяраар жинхэнэ чонын бэлтрэг тэвэрчихсэн хос зургаа авхуулсан байсан.

Зочин [202.179.31.119] 2019-02-14 05:03:33

Чоно ялгахгүй байхдаа яадаг юм ! Чоно өөр.

Зочин [202.9.42.217] 2019-02-14 04:57:14

бүр юм юм үзжээ хөөлхын, за одоохондоо ингээл хаширч л бай, зун болонгуут халууцаж байна гээд айлд аваачиж тавиад тэгээд алдваа, хаски байранд тэжээхэд дэндүү том л доо үнэндээ , өдөр тутмын уйгагүй арчилгаа маллагаа зугаалга зайлшгүй шаардагдана, залхуураад өдөрт нь гаргаж зугаалуулахгүй байв даа нохойг алаад , одоо чөлөөтэй тэнээд сурчихсан гадуур явмаар л санагдана шүү дээ наад роксид чинь , өдөрт дор хаяж хоёр удаа заавал гадуур зугаалуулж бай

Зочин [202.9.42.217] 2019-02-14 04:48:37

ахахахаахаха сайхан инээж авлаа ойрд ингэж инээсэнгүй kkkkkkkk

зочин [202.9.43.153] 2019-02-14 04:42:21

Орон сууцанд нохой тэжээх нь зохимжгуй.

Зочин [202.179.31.119] 2019-02-14 05:16:13

харин ээ, ийм том нохойг байранд байлгах өрөвдмөөр.

Зочин [202.179.24.48] 2019-02-14 04:27:30

Аль намар манай 120 ийн энд явж байсан шуу хуухдууд зургийг нь аваад байхаар нь эзэнд нь сураг дуулгах нь гэж бодож байсан оволжин гадуур тэнэжээ хог чинь

Зочин [202.9.42.217] 2019-02-14 04:17:07

нохой ч гэж нохой цагдаа ч гэж цагдаа эзэн ч гэж эзэн kkkkkkkkk

Зочин [202.9.43.245] 2019-02-14 04:00:45

Кино шиг явдал боллоо. Хөөрхөн нохой.

Зочин [202.131.225.197] 2019-02-17 05:58:51

neg ni shuurch avaad kino hiih biz

Зочин [103.57.94.117] 2019-02-14 03:28:59

Nohoinoos dor hun gej bhgui nohoin shees mini

Зочин [59.153.87.36] 2019-02-14 03:02:24

nohoig barysan , shinjilgee hiisen zardaluudiig tuluurei

Нохойгоо сайн асарч хамгаалж байх чухал [202.131.228.118] 2019-02-14 02:56:12

Хөөрхөн нохой байна. Эздээ олоод жаргалтай байгаа байх. Гэхдээ эздүүд нь нохойгоо сайн харж хамгаалж байх хэрэгтэй. Тэгэхгүй бол золбин, өлсгөлөн байж, өвчин тусч, гэмтэж бэртэж өрөвдөлтэй болно шүү.

цэцэг [103.212.119.249] 2019-02-14 02:47:06

энэ нохой цэнхэр нүдтэй юу би хэд хэдэн удаа таар ч байсан эзэнгүй болтой ганцаараа л явж байх шиг байсан . би нүднийх нь өнгийг хараад гайхаад ямар сонин содон цэнхэр нүдтэй нохой вэ гээд л

Zochin [139.5.216.243] 2019-02-14 02:41:50

Huurhii nohoig Burhan iveeg!

Kavkaz [150.129.142.227] 2019-02-14 02:41:34

Ijil tengerteidee xaragdaj iluu tengerteidee udeesduuldeg boljee xuurxii.neg kabkaz aldsan yumsan olood udeed avaad irdeggui l bxdaa

3 [103.212.119.180] 2019-02-14 02:35:34

ezentei onigoo gdg shg l blaa.od od

Зочин [49.0.184.30] 2019-02-14 02:32:58

hahah sain tenejee

Зочин [59.153.113.218] 2019-02-14 02:29:22

Энэ хаски 1сарын 27 нд 120 мянгатад явж бсн. Манайх бас хаскитэй болохоор ямар сонин юм бэ гээл гайхаал өнгөрсөн

erhemseg [103.26.192.43] 2019-02-14 02:27:45

eviidee gertee ireed jargaj bga blgui de bayr hurgii

Хахаха [202.126.89.216] 2019-02-14 02:26:41

Энийг үзээд элэг татаад үхэх шахсан би ингэтлээ инээж үзээгүй билээ

зочин [43.243.161.23] 2019-02-14 02:25:54

чоно тэгээд л хүнийг дуудахаар явж очоод л баригдана гэж юу байхавдээ чоно нохой гэдгээ мэддэггүй 2 тэнэг цагдаа. Бас нэг ёсны 2 тэнэгт баярлах хэрэгтэй сүр дуулиан болгож олон нийтийн сүлжээнд тавьсан нь зөв хэрэг болсон юм нохой эзнээ олж, эзэн нь нохойгоо олж , дахин битгий алдаарай. Хэрэв ингэж олдоогүй бол тэнэмэл нохой гээд буудуулах ч байсан юм билүү

Ju [66.181.177.194] 2019-02-14 02:06:39

Hoorhii aztai l bn.odoo bitii dahij aldaasainohoi uhaantai amitan.

Зочин [27.123.215.222] 2019-02-14 02:05:48

Хөөрхөн мэдээ байна, ганц мэдээ аятайхан уншчихгүй олон долоон юм солиордог энэ муусайн мулгуу оркуудыг яалтай билээ

Зочин [103.10.22.16] 2019-02-14 02:03:34

Chono nohoi 2-g yalgagui 2 tsagda uruvdultei. Yamarch medremjgui iim hun erul hun sogtu hun 2-g bas yalgahgui bh magadlaltai.

чоно [202.21.113.238] 2019-02-14 01:56:28

та нарт чоно нохой тийм чухал уу хахаха. тэнэг сэтгүүлч вэ

Zochin [103.57.94.117] 2019-02-14 01:43:50

1 muu nohoi buudahgui yu hiij bsan yum be

Зочин [125.142.168.181] 2019-02-14 01:49:56

Chamaig buudwal taarna hvn orontsog mini

ddd [49.0.140.68] 2019-02-14 01:41:08

Чоно нохойгоо ч ялгахаа байтлаа шоудаж, баярлаж , улс төржиж байцгаана даа


45 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
45 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.