Цахим тайлангийн e-тах.mn сайт гацаж нягтлангууд шөнө нойргүй хонож байна

М.Амаржаргал / Эдийн засаг

2018 оны жилийн эцсийн санхүүгийн болон татварын тайлан хүлээж авах хуулийн хугацаа маргааш дуусна. Гэвч аж ахуй нэгж, албан байгууллагуудын нягтлангууд www.e-тах.mn сайт руу татварын тайлангаа илгээж чадахгүй нэг сарын нүүрийг үзэх гэж байна. Цахим тайлангийн систем нь ажлын цагаар ачааллаад ажиллахгүй эсвэл албан газруудын эцсийн үлдэгдэл нь харагдахгүй, үнийн дүн нь зөрүүтэй харагддаг байна. Тиймээс нягтлан бодогчид шөнө 02:00 цагаас үүрийн 06:00 цагийн хооронд татварын тайлангаа илгээж буй талаараа фэйсбүүкийн “Монголын нягтлан бодогчдын нэгдсэн групптээ” бичжээ. Мөн “Илгээх” товчийг байнгын бэлэн байдалд байж ойр ойрхон дарахгүй бол www.e-тах.mn нь хүлээж авдаггүй байна. Нэг ёсондоо албан газруудын нягтлан бодогч нар шөнийн цагаар ажиллаж эрүүл мэнд, цаг хугацаагаар хохирч байна гэсэн үг юм.

Энэ асуудлыг Татварын ерөнхий газраас тайлбарлахдаа “Системийн шинэчлэл хийгдэж илүү боловсронгуй болж буй учраас тун удахгүй www.e-тах.mn сайтын үйл ажиллагаа хэвийн болно. Нягтлангуудын тайланг огт хүлээж авахгүй байгаа юм биш. Зарим үед гацах тохиолдол гарч байгаа” гэж байгаа.

Аж ахуй нэгжүүд маргаашийн дотор 2018 оны жилийн эцсийн санхүүгийн болон татварын тайлангаа www.e-тах.mn сайт руу илгээгүй тохиолдолд Зөрчлийн хуулиар дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах юм.


Сэтгэгдэл

Зочин [49.0.135.194] 2019-02-15 05:35:40

Тайлан хийхээсээ тайлан илгээх гэж хамаг нервээ барж байна даа

Гунж [66.181.188.215] 2019-02-14 22:41:18

Дүнжингарав том зааланд урт ширээ тавих нь чухал бишээ шаардлагатай үед үйлчлэгч нарын тоогоо нэмдэг байгаач дээ. Доодхоосоо дор малнууд.

Зочин [110.174.143.35] 2019-02-14 12:15:36

Oros huja 2-n neg n l hackerdejdee

Зочин [202.21.116.12] 2019-02-14 11:48:29

Дээрх хүмүүсийн талаар Холбогдох албан тушаалтан нь заавал шалга гэж тэгээд хүндрэл учруулсан ард иргэдээсээ тэр хүмүүс уучлал гуйх хэрэгтэй ????????????????

Зочин [202.21.116.12] 2019-02-14 11:41:05

Дүнжингарав гэж андуурч бичсэн байна МИШЭЭЛ ШҮҮ

Зочин [202.21.116.12] 2019-02-14 11:38:43

Хан-Уул дүүргийн татварын албаныхандаа маш их баярлалаа. Төрийн албаны найрсаг, дотно үйлчилгээ тэнд л байна. Тийшээ очоорой тамин ээ.

зочин [202.21.116.12] 2019-02-14 11:36:03

Дүнжингаравын татварын хөнгөлөлт чөлөөлтөн дээр сууж байгаа 39, 42 номер дээр сууж буй байцаагч нарынхаа ёс зүйн хэм хэмжээ, харилцааны соёл, цаг барих асуудал дээр анхаарах хэрэгтэй байнааг холбогдох албан тушаалтнууд анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр гэхэд өглөө эхний хүн 20 минут дараагийн 2 хүн 30 минутын дараа ажилдаа ирж байна. Тэгээд гадаадад сурч буй хүүхдийн тэтгэлэгийн асуудлаар хандахад тамга нэхээд байна. Гэтэл одоо ямар ч гадаадын их дээд сургууль битгий хэл Монголд интернэтээр төлбөрөө төлдөг болсонг хүн бүхэн мэдэж байгаа. Тухайн сургуулийн албан ёсны бланкан дээр хэвлэгдсэн баримт аваад очиход ийм баримт байдаггүй гэх мэт шаардлага тавиад олон дахин хөөж явуулах, маш удааг хүн үйлчлэх, үйлчилж буй явцдаа өөр хоорондоо ярих, утсаар ярих, цэй уугаад суух,эрт ажлаа тараад явах зэрэг асуудалих гарч байлаа. 1 хүнтэй ойролцоогоор 40-60 минут ажиллааж байна. Бүр залхаад 3 өдөр яваад хүлээж сууж сууж бүр сүүлдээ залхаад ХАН-УУЛ дүүргийн татварын албанд очиход маш шуурхай, ок

Зочин [202.179.31.119] 2019-02-14 11:15:53

Гацаад ороогүй гэвэл та нар бүгд баримт зургаа аваад бүгд нийлээд татварын албыг шүүхэд өгч болно. Та нар хугацаанд нь явуулах гэсэн боловч тийм боломж олгоогүй нь татварын албаны буруу. Ядаж л гацдаг бол цаасан тайлангаа хаячих шуудангийн хаяг бас санал болгох үүрэгтэй.

Зочин [202.21.106.135] 2019-02-14 10:05:14

Энэ удаа гацаж байгаа юм биш ээ. Жилд 4 удаа илгээдэг байхад бас л гацаж байсан. Одоо тэгээд маргааш нь хэдэн байцаагч нь баахан юм болно доо. Торгуулиа урдаа бариад

Tur [192.82.65.181] 2019-02-14 08:15:00

Haa saigui l server gatsna shuu dee. ATG TEG geed bugd adil shuu dee odoo tegeed torguulia urdaa barina shuu dee

эдийн засагч [103.229.123.91] 2019-02-14 08:13:17

шинэчлэлээ зориуд оны тайлантай давхцуулж хийж, баахан аж ахуйн нэгжийг торгож төсвийн орлого олох гэсэн МАН-ын бодлого. ДАРАА НЬ ХУВААЖ ИДЭХ ЮМ АА БЭЛДЭЖ БАЙНА.

1234 [183.81.169.106] 2019-02-14 07:42:43

Үнэн тэнэг Татварын ёрөнхий газар юм аа заавал жилийн эцэст давхцаж шинэчлэл хийх юм аа 2-р хагас хийж болохгүй байсанюм уу, одоо болохоор торгуулаар айлгасан хүмүүс үнэн шүүдээ бүх нягтлангууд нойр хоолгүй зүтгэж ,аудитынхан түргэл гэж дарамтлана ямарч авцалдаагүй төрийн бодлого юм аа

Зочин [202.179.31.119] 2019-02-14 07:02:34

Гацсан бол гацсан зургийг нь аваад буруу өөрийнх биш гэж харуулж болно.

Зочин [202.179.31.119] 2019-02-14 07:01:04

1. Хийсэн хүмүүс нь олигтой хуудас хийгээгүй байж болно. 2. Олон хүн зэрэг хандвал гацна. Сервер ачааллаа дийлэхгүй гэсэн үг. 3. хурд хүчний асуудал байна. Мөн нэг хүн олон дахин дарах нь ачааллаа улам нэмэгдүүлж байна гэсэн үг. Системээ сайжруулахаас гадна үүнээс гарах өөр нэг арга бол хугацаагаа шатлалтай болгох. Үсгийн дарааллаар төдөн төдөн гэдэг юм уу нэг арга түр хэрэглэх хэрэгтэй. Олон сая хүнтэй орон болоод байхад манайх цөөхөн байж юунд ингэх вэ?

Зочин [203.91.114.244] 2019-02-14 06:23:55

Үнэн ш дээ. Зүгээр ойлгомжтой байдал хүртэл байхгүй. Дандаа л гацаж байдаг.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.