Сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

У.Уранцэцэг / Хууль

Яг одоо М.Сономпилд холбогдох хэргийн гэм бурууг хэлэлцэх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Өмнөх шүүх хурал нэгдүгээр сарын 23-ны өдөр товлогдсон байсан хэдий ч М.Сономпилын өмгөөлөгч Б.Доржсүрэнгийн хурал давхацсан тул хойшлуулж байсан билээ.

Эргэн сануулахад, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпил нь албан тушаалын байдлаа урвуулан “..Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын Чайна машинери инженеринг корпорацид давуу байдал олгож Монгол Улсад төлөгдөх татвараас чөлөөлж, их хэмжээний хохирол учруулсан”. Мөн “..Дарханы дулааны цахилгаан станцад хаягдал үнсэн сав шинээр барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үйл ажиллагаанд нөлөөлж “Хотгор зам” ХХК-ийг тендерт шалгаруулсны төлөө тус компанийн захирал А.Хайратаас хээл хахууль авсан..” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хэргийн гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхээр харьяалах шүүхэд шилжүүлсэн байдаг.


Сэтгэгдэл

Зочин [64.119.16.166] 2019-02-18 10:02:18

улсаасаа уравсан хүн хог цадаж хандаггүй бэрдийг хатуу шийтгэ

Зочин [182.160.34.124] 2019-02-18 05:37:52

шүүгчид авилга өгөөл гараа. элбэгдоржийн бузарласан шүүх прокурор бүтэхгүй ээ.

Зочин [202.179.26.124] 2019-02-18 04:25:26

ял авахгүй ээ хэдэн нэгжээр торголоо л гэнэ биз,иймэрхүү хулхи шүүхтэй орон манайхаас өөр байдаг болов уу даа

Зочин [103.57.94.176] 2019-02-18 04:16:14

М.СОНОМПИЛ ГЭДЭГ ХУЛГАЙЧЫГ УХНА ГЭВЭЛ ХУРЭЭНИЙ БУЗАРЫГ УУДЛААД БАРАХГУЙ ГЭДЭГ ГАРЧИГТАЙ БОЛМОЙ.

Зочин [43.242.243.70] 2019-02-18 04:02:36

Манай улс элбэгдоржийн шүүхээс гадна өөрийн гэсэн улсын шударга шүүхтэй болмоор юмаа.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.