С.Тулга: МҮСБХ-ны өмнөх удирдлагууд 300 орчим сая төгрөгийн мөнгө угаах гэмт хэрэг хийсэн

М.Амаржаргал / Спорт

60 гаруй жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо зургаан жилийн өмнөөс хоёр хуваагдаж, маргаан дэгдсэнээр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаж дээд лигийн тэмцээнүүдийг зохион байгуулах болсон. Энэ хугацаанд уг асуудал шүүхийн шатанд шалгагдаж байсан аж. Өнөөдөр тус хоёр холбоо нэгдэж буй талаараа мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн хуралд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамцаа Монгол Улсын хуулийг биелүүл” гэсэн уриа лоозонтой иржээ.

Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал: “Зургаан жилийн турш үргэлжилсэн маргаан эцэслэж байна. Бид энэ хугацаанд шүүхийн маргаантай байсан учраас хүлээцтэй байсаар ирлээ. 2018 оны гуравдугаар сард ерөнхий шүүгчийн шийдвэр гарсан. Ямар ч хоёр холбоо байгаагүй. Зарим хүмүүс өөрсдийгөө холбоо гэж хэлээд, элдэв тэмцээн уралдаан зохион байгуулаад яваад байсан. Шүүхийн шийдвэрээр миний бие ерөнхийлөгч гэдэг нь батлагдсан. УБЕГ-т Монголын сагсан бөмбөгийн холбоо түүхэндээ хоёр л ерөнхийлөгчтэй байсан. Өмнө байсан ерөнхийлөгч болох н.Мөнх-Оргилын тамга тэмдгийг хүчингүй болгосон. Яагаад би энэ бүхнийг ярьж байна вэ гэхээр одоо надад энэ холбооны албан ёсны тамга нь байна. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос миний хаягаар Монголын сагсан бөмбөгийн холбоо таван жил татвараа төлөөгүй. Төлнө үү гээд майл ирсэн. Би албан ёсны хүн биш бол надаас ийм мөнгө нэхэхгүй. Бид нар таван жилийн татвар болох 3000 ам.доллар төлсөн. Төлбөрийг хүлээн авсан баримт нь ч ирсэн. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад байгаа албан мэдээнд ерөнхийлөгч нь Цэвэрбал гээд хүн байгаа. Эдгээр баримтууд хууль ёсных. Юу ч шийдэгдээгүй байхад бид ярихаар хүмүүст эргэлзээ үүсч байсан. Монголд 33 сагсан бөмбөгийн холбоо бий. Энэ холбоод гадаадад тэмцээн уралдаанд явах болбол зөвхөн Монголын сагсан бөмбөгийн холбоогоор уламжлуулан явна. Түүнээс тэдэнд олон улсад Монгол Улсыг төлөөлөх эрх байдаггүй. Манай улсад зургадугаар сард 3X3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга болно гэх зэрэг урьд маш олон ажил байна. Гэтэл үүний хажуугаар саар зүйл гарч байна. Өөрсдийгөө сагсан бөмбөгийн холбооныхон гээд нэрлээд яваад байгаа зарим хүмүүст хандаж хэлэхэд албан ёсны тэмцээнүүдийг манайх зохионо” гэсэн юм.

Мөн энэ үеэр МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга өмнөх холбооны удирдлагууд 300 сая төгрөг угаасан гэдгийг баримттай дэлгэн харуулав. Тодруулбал, “Өмнөх холбооны удирдлагууд МСБХ болон тамга тэмдгийг хоёр байгаа мэт харагдуулж ирсэн нь хулгайгаа нуух арга. Тодруулбал Олимпын хороотой 80,000 ам.долларын төсөл хэрэгжүүлж, “Тамхи татдаггүй залуус” хөтөлбөрөөр 20,000 ам.доллар, Биеийн тамир спортын газраас 300 орчим сая төгрөгийн мөнгө угаах гэмт хэрэг хийсэн. Үүндээ сагсан бөмбөгт авьяастай мянга, мянган тамирчныг ашигласан” гэлээ.

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА


Сэтгэгдэл

Э [66.181.184.219] 2019-02-19 15:44:46

Ново....

Зочин [202.55.188.39] 2019-02-19 11:15:42

Hujaa Tsogoo ligiin komissar bolson gesen.Tsogoo bga tsagt Mongolin sags hogjohgui

Zochin [202.9.42.197] 2019-02-18 13:17:57

Sharavaa odoo bolio sagsan bumbugchdud tuv ordnoo ashigluulaachee

Zooochhh [202.21.120.242] 2019-02-18 09:58:33

Араггүй л Энхболдын дүү мөн дөө. Гүргэр гар байна өө. Үнэр шир шир Шарваа Цогоо 2

Zochin [202.21.120.242] 2019-02-18 09:45:59

Sagsan bombog odoo l hogjih gj bgn bn daa. Iiimerhuu Sharwaa. Tsogoo shig gainuud haa gazar baidiin gesen. Odoo hogjih tsag n bolsiin bnoo.

Bold [202.21.120.242] 2019-02-18 09:43:56

Ooh ch bish bulchirhai ch bish ingej baisnaas SHARAWJAMTS BAYARTSOGT boli boli hedhen tamirchdaa taltsuulj intr

Unen [202.21.120.242] 2019-02-18 09:41:26

Notloh barimt bol hangalttai l yum bn sh dee. Sharwaa owoo Tsogoo ah 2 odoo buuj og og Iim bhad 1000 nononon geed nemergui sh dee

Zoogii [202.21.120.242] 2019-02-18 09:39:07

Sharawjamts. Bayrtsogt 2 odoo bolimoor yumoo ichih bulchirhai baidag bol ooroo zaigaa tawiad ogch bolguunmuu. Lai bolhoor ZAI bol gedeg bhaa

Би бол Шавраа [202.70.40.122] 2019-02-18 09:30:54

Одоо болилдоо Шарваа ахаа. Зайлаад өг гуйж байна

T [103.87.255.62] 2019-02-18 08:55:58

Olon ulsdaa alban esnii holboo geed hvleen zuwshuurchuud bhad Zarim nuhdvvd huuramch tamga temdeg barij sagsnii holboog 2 bolgoj haragduulahaa bolio naad bohir ajlaa zogsoo sharvaa bayartsogt tamir tergvvtei nuhdvvdee

Шалгах хэрэгтэй [202.70.40.122] 2019-02-18 08:44:48

Шарваа одоо сагсны хүн байж арай ингэж болохгүй байхаа

Зочин [43.242.243.70] 2019-02-18 07:42:15

Шударга бус хувьчлагдсан, авилгажсан шүүхтэйгээс хамаг хэрэг үүдэлтэй шдээ!!! Аливаа улсын шүүх нь авилгажихаар улсаа дампууруулдаг юм байна шүү!!

Hudal yrisaar l uu [119.40.100.66] 2019-02-18 07:01:28

Za bas yasan Tulga-n temtseen boloh 21 aimgaas iluu um hiihne geed Tulga bolon dagaldagch nar ni sandraad irsen uu!!! Odoo naadahiig chin hun tooj sonsohoo bolj dee.

зочин [202.9.43.156] 2019-02-18 06:57:40

Шаравжамцыг тайван ажлыг хийлгэ шудрага хүн

Зочин [202.9.42.73] 2019-02-18 06:46:42

үнэншдэ, шаравжамцыг шалгавал таарна


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.